5o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд 8.1 мянган тонн үр тариа хураагаад байна

2018-09-14 14:03:00

Энэ жилийн хавар улсын хэмжээнд 497.2 мянган га-д тариалалт хийсний 360 мянга гаруй га-г үр тарианы талбай эзэлж байгаа юм. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа хурааж авах төлөвтэй байгаа бөгөөд есдүгээр сарын 5-ны өдрөөс ангилан хадалт эхэлсэн байна. Энэ сарын 10-ны байдлаар 3400 гаруй га-д ангилан хадалт хийж, 6000 га- гаас нийт 8.1 мянган тонн үр тариа хураагаад байгаа талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Хөдөө аж ахуйн салбарт ургац хураалт, хадлан бэлтгэх ажил ид өрнөж байгаа энэ өдрүүдэд цаг агаар таатай биш байх төлөвтэйг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж мэдээлсээр байна. Энэ сарын 11-15-нд баруун, зүүн болон төвийн аймгуудын ихэнх нутаг, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг бүсэд хур тунадас, нойтон цас орох төлөв ажиглагджээ. Дээрх хугацаанд хөрсөн дээр 1-3 хэм хүрч цочир хүйтрэхийг Ургацын төв штабаас анхаарууллаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment