8o
Улаанбаатар хот
mobile menu

Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ

2018-09-13 09:04:34

Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

09:00 цагт: БОАЖЯ-ны “Хаан” танхимд “Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр”-ийн талаар мэдээлэл хийнэ.

09:00 цагт: БСШУСЯ-нд “Хөдөөгийн суурь боловсролын чанарыг ахиулахад МХТ-ийг оновчтой ашиглах” төслийн нээлтийн нээлт болно.

09:00 цагт: ШУТИСийн Номын санд “Усны салбар дахь ТББ-уудын үүрэг оролцоог хөгжүүлэх нь” уулзалт ярилцлага болно.

10:00 цагт: “Blue Sky” зочид буудалд “Өдөр Тутмын Сонинуудын Форум 2018” арга хэмжээ эхэлнэ.

10:00 цагт: ХААИС-ийн төв байранд Агроэкологийн сургуулийн 60 жилийн ойд зориулсан хүнсний ногоо, цэцэг жимс, модлог ургамлын үзэсгэлэн худалдаа эхэлнэ.

10:00 цагт: Нийслэлийн Боловсролын Газар 605 тоот Бага насны хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх мэдлэг олгох сургалтын хүүхэлдэйн киноны нээлт болно.тас:88029087

11:00 цагт: Хэвлэлийн хүрээлэнд Харилцаа, холбооны зохицуулах хорооноос “Фейсбүүк” компанийн төлөөллийн Монгол Улсад хийсэн айлчлалын талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Улаанбаатар хотын Нийтийн төв номын санд Японы Үндэсний Технологийн Хүрээлэнгийн Монгол дахь Төлөөлөгчийн газраас “Миний анхны робот-3” сургалт, арга хэмжээ зохион байгуулна.

12:00 цагт: “Оюу Толгой3 компанийн төв байранд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс Оюу толгойн ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг цуцлуулах хүсэлтэд Ерөнхий сайд болон УУХҮ-ын сайдаас өгсөн хариуг танилцуулна.

13:00 цагт: “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын ажил хаялтын талаар мэдээлэл хийнэ.

15:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д Академич, гавъяат хуульч Ж.Амарсанаагийн санаачилгаар бүтээсэн “Гэрээ”, Монголын өмгөөлөгчдийн холбооноос эрхлэн гаргасан “Өмгөөлөгч” гарын авлага, “Хөрөг найруулал” /тэргүүн дэвтэр/” шинэ бүтээлийг олон нийтэд танилцуулна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл