8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Гантулгад холбогдох хэргийг прокурорт буцаалаа

2018-09-13 09:06:00

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал өчигдөр 13.30 цагт Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж,  орой хурлын шийдвэрээ танилцуулсан юм. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна. 

Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан байна. 

Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэрэг өмнө нь хохирогч хүндэтгэх шалтгаантай, Д.Гантулгын өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантай хэмээн хоёр удаа хойшлоод байсан билээ.  

Шүүхийн шийдвэр: /Бүрэн эхээрээ/

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Д.Гантулгад холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ. 

Учир нь урьдчилсан хэлэлцүүлгийн явцад өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэнэ гэснээр:  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13 “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар”, 6.14 “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн” талаарх урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтүүд хэрэгт авагдсан баримтаар үндэстэй байх тул дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэх асуудал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
МУРААТ,ЯАЛАА,ШҮҮХ,ГЭЖ,ШҮҮХ,ЮМ,АА,ХӨӨРИЙ
2018/09/19 103.10.23.81
зортиг
энэ буудуулмар цагаадна монголын шүүхэд итгэвэл ёроолгүй далайд унасан лугаа болно
2018/09/14 66.181.160.26
АГУУ ИХ
Бvлдэг толгойт бvлдэгэндээ захирагдаад л ахиж яаж бузар хэрэг хийж ешее одон шvvxийхэнтэй найзлах вэ гэж бодож явнууу
2018/09/13 107.77.111.20
Шууданч
Монголд садар хүүхэн төр самардаг болчихжээ, хөөрхий... Нөгөө цэвүүн цаг нь юм болов уу даа хөө
2018/09/13 202.131.7.74