12o
Улаанбаатар хот
mobile menu

Өсвөр насныхан олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг

2018-09-13 09:35:00

ХЗДХЯ, Монгол Улс дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, ЦЕГ хамтран цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох UNFRIEND хөдөлгөөн улс орон даяар өрнөж байна. Энэ ажлын хүрээнд  цахим орчиноор дамжуулан Секс сүрдүүлэг хийх, садар самууныг сурталчилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, иргэд олон нийтэд зөв мэдээ, мэдээллийг хүргэх зорилготой олон ажлууд хийгдэж байна. Тиймээс иргэд, олон нийтэд цахим орчин дахь секс сүрдүүлэг, энэ төрлийн гэмт хэргийн талаар дараах товч ойлголтыг хүргэж байна. 

Секс сүрдүүлэг гэдэг нь гэмт этгээд нь бусдын хагас, бүтэн нүцгэн зураг, бичлэг болон хувийн мэдээллийг олон нийтийн сүлжээ ашиглан залилан авах, хууль бусаар нэвтрэн олж авах эсхүл өмнө хань харилцаатай байх үедээ хадгалах зэргээр мэдээллийг авч бусдад биет бус байдлаар заналхийлэн, сүрдүүлэн тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардахыг хэлдэг байна. 

Энэ төрлийн гэмт хэргүүд сүүлийн жилүүдэд ихээр гарах болсон. Тэр дундаа олон улсад энэ төрлийн гэмт хэргийн нийт хохирогчийн 71 хувь нь насанд хүрээгүй хүүхэд, залуус байдаг байна. Мөн судалгаагаар секс сүрдүүлгийн гэмт хэргийн шүүхээр шийдэгдэн яллагдсан гэмт этгээтүүд нь бүгд эрэгтэй байна. Насанд хүрээгүй хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэн мэдээллээ алдсан байдаг байна. Олон нийтийн сүлжээгээр хууран мэхлүүлэх гэдэг нь фэйсбүүк, инстаргам зэрэг сүлжээгээр худал хаяг нээн хүний дурьд хувирч хохирогчтой харилцаж хувийн мэдээллээ өгөх хэмжээний итгэлийг олж авахыг хэлнэ.  Харин насанд хүрсэн хохирогчид мэдээлэл алдсан байдлаар судалгаа хийхэд 43 нь компьютер ямар нэгэн аргаар хакердуулан мэдээллээ алдсан байдаг.

Хамгийн гол нь хэн ч дуртай хүнийхээ дүрд хувирах боломжтой гэдгийг анхаарах шаардлагатай. Тиймээс та бүхэн цахим орчинд танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх нь чухал. Таны интернэт орчинд хийж байгаа бүх зүйл бусдад нээлттэй болох боломжтой гэдгийг санаарай. Хувийн мэдээллээ бусдад олон нийтийн сүлжээ, шуудангаар явуулахгүй байх. Компьютерийн аюулгүй байдлыг албан ёсны вирусны програм, firewall, үйлдлийн систем зэргийг суулган хангах. Ашиглаагүй байгаа тохиолдолд компьютер хэрэгсэл, төхөөрөмж, веб камер зэргийг унтрааж байх. Хакер болон хууль бусаар нэвтэрсэн байж болзошгүй этгээдүүд алсаас удирдан хэрэглэх аюултай.

Хүүхдүүдийн 91 хувь нь олон нийтийн сүлжээгээр хувийн мэдээллээ алддаг

Цахим орчинд анхаарах шаардлагатай алхмууд: 

Хувь хүний болон байгууллагын интернэт сүлжээнд холбогдсон бүх компьютерт лицензтэй үйлдлийн систем, вирусны хамгаалалтын систем зэргийг суулгах.
Танихгүй хүнээс ирсэн хавсралт, файл зэргийг нээхгүй байх.
Таньдаг байсан ч давхар утсаар болон өөрийн биеэр асууж шалгаж байх.
Хувийн мэдээллээ бусадад олон нийтийн сүлжээ, шуудангаар бусад руу явуулахгүй байх /найз залуу, бүсгүй, ээж, аав гэх мэт/.
Цахим орчинд бусдаар дамжин танд хүрэх гэсэн гэмт этгээдүүд олон бий гэдгийг ойлгох.
Хувийн мэдээлэл алдсанаар та секс сүрдүүлгийн, цахим луйврын гэмт хэргүүдэд өртөх боломжтой болж байгааг анхаарч ойлгох хэрэгтэй юм.

Эх сурвалж: ЦЕГ - Урьдчилан сэргийлэх хэлтэс

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment