8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуурамч бичиг баримт бүрдүүлж иргэдийн автомашиныг худалдаж байна

2018-09-13 10:35:35

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчийн автомашинд хуурамч бичиг баримт бүрдүүлэн бусдад худалдах, банк, банк бус санхүүгийн байгууллагуудад барьцаалах гэмт хэрэг нэмэгдэж байгааг Автотээврийн үндэсний төвөөс сэрэмжлүүлжээ.

Монгол Улсын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгжүүдийн өмчлөлд нийт 851 мянга 179 автомашин бүртгэлтэй байдаг аж. Гэвч тээврийн хэрэгслийг өмчлөгч нь татвар, торгуулиа төлдөггүй, даатгалд хамруулдаггүй, оношилгоонд оруулахгүй байх зөрчил гаргадаг байна.

Иргэн, аж ахуйн нэгжүүдийн энэхүү тоомжиргүй байдлыг ашиглан гэмт этгээдүүд хуурамч бичиг баримт бүрдүүлэн тээврийн хэрэгслийг нь бусдад худалдах, банк санхүүгийн байгууллагад барьцаалан мөнгө авах тохиолдол бүртгэгдэх болжээ.

Иймд Автотээврийн үндэсний төвөөс тээврийн хэрэгсэл эзэмшигч өмчлөгч иргэн, байгууллагын дарга удирдлагуудад өмчлөлийн автомашиныхаа ашиглалтад хяналт тавих, аливаа өөрчлөлт шилжилт хөдөлгөөнийг хийлгэхдээ биечлэн очиж хэвшихийг уриалсан аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochuin
202,55,188,44 тэй санал нэг байнаа.
2018/09/13 43.243.161.15
zochuin
Санал нэг байна.Үнэн шүү.
2018/09/13 43.243.161.15
зочин
Нотариатаар орсон тохиолдолд энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсоодог, маргаан бараг гардаггүй. Тиймээс өмчлөл шижүүлэх тохиолдолд нотариатаар заавал дамжуулдаг байх хэрэгтэй.
2018/09/13 202.55.188.44