18o
Улаанбаатар хот
mobile menu

Хүүхдийн мөнгөн тэтгэмжид 130.7 тэрбум төгрөг олгожээ

2018-09-14 09:22:08

Энэ оны эхний 8 сарын байдлаар Нийгмийн халамжийн сангаас 186.5 мянган хүн 95.8 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж аваад байгаа талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулвал нийгмийн халамжийн шугмаар тэтгэвэр, тэтгэмж авагч иргэдийн тоо 18 хувиар, олгосон тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ 5 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.  Тодруулбал, тэтгэвэр, тэтгэмж авагчид 40 мянган хүнээр, олгосон мөнгөн дүн 4.9 тэрбум төгрөгөөр буурчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэхдээ, Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сарын байдлаар 1.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 150.4 тэрбум төгрөгөөр, зарлага 1.4 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 164 тэрбум төгрөгөөр тус тус өсөөд байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн орлого 139.5 тэрбум төгрөгөөр, үйлдвэрийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 36.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага өсөхөд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 121.9 тэрбум төгрөгөөр, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 28.3 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөөд байна.

Энэ оны эхний 8 сард 18 хүртэлх насны 897.6 мянган хүүхдэд 130.7 тэрбум төгрөгийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Иргэдээс “дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор явуулж өгөөч” гэсэн хүсэлт ирж байгаа аж. Та үүнийг дэмжиж байна уу?

Нийт санал өгсөн: 118