8o
Улаанбаатар хот
mobile menu

Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохыг анхааруулъя

2018-09-14 09:30:00

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн долдугаар сарын 10-нд Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболдод ээлжит бус чуулган хуралдуулах тухай албан бичиг илгээсэн билээ.  Тэрээр АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нар авлигатай тэмцэж чадахгүй байгаа асуудлыг ээлжит бус чуулганаар тусгайлан хэлэлцэх санал гаргаж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Гэтэл ээлжит бус чуулган өнөөг хүртэл хуралдаагүй байгаа.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ 60 тэрбумын асуудлаар ээлжит бус чуулган хуралдуулах санал гаргаж түүнийг нь 25 гишүүн дэмжээд байсан ч өнөөдрийг хүртэл хуралдаж чадахгүй байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ “АТГ-ын дарга Х.Энхжаргалыг 60 тэрбумын хэргийг санаатай нуун дарагдуулсан гэж үзэн, нээлттэй сонсголоо АТГ-ын даргаар эхэлнэ” хэмээн тухайн үед хэлж байсан билээ.

Гэхдээ түүний тэмцэлийн хүчинд УИХ-ын дарга М.Энхболд анх удаа ард түмнээсээ уучлалт гуйсан. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн зүгээс 60 тэрбумын хэрэгт нэр холбогдоод байгаа УИХ-ын дарга М.Энхболдыг 2018 оны 08 сарын 20-ны дотор ард түмнээсээ уучлал гуйхыг шаардсан билээ. Тэгвэл УИХ-ын дарга М.Энхболд түүний шаардлагыг хүлээн авч ард түмнээсээ уучлал гуйж байгаагаа албан бичгээр мэдэгдсэн. Энэ талаар Л.Оюун-Эрдэнэ гишүүн мэдээлэл хийхдээ ”Энэ хүн ямар ч гэсэн гэмшиж байгаагаа илэрхийлж уучлал гуйлаа. Улстөрд ийм төрлийн жишиг тогтоож байгаад баяртай байна. Хаагдчихсан байсан нэг гишүүний санал, хэвлэл мэдээллийнхэний дэмжлэгээр эргээд нийгдэж байгаад баяртай байна. Сүүлийн 27 жилийн хугацаанд Монголын төрийн өндөр дээд албан тушаалтнууд албан бичгээр уучлал гуйж байгаа анхны тохиолдол энэ байх. Надад өөрийн биеэр гарын үсэг зурсан бичиг ирүүлсэн. Мөн Хууль зүйн байнгын хороотой зөвшилцөөд Ээлжит бус чуулганыг хуралдуулъя гэсэн тухайгаа бас ирүүлсэн байна" хэмээж байсан. 

Тэгвэл УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /09.13/ энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдэд хандаж дахин шаардлага хүргүүлжээ.

Тэрээр энэ талаараа “УИХ-ын нэр бүхий 26 гишүүний 2018 оны долдугаар сарын 10-ны өдрийн 8484 тоот албан бичгээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах тухай шаардлага гаргаснаас хойш бүтэн хоёр сар гаруйн хугацаа өнгөрчээ.

Дээрх шаардлагатай холбогдуулан УИХ-ын 2018 оны долдугаар сарын 19-ний 1/8636 тоот албан бичгээр ирүүлсэн хариуд “...Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг холбогдох Байнгын хороо хэлэлцсэний дараа ээлжит бус чуулган зарлан хуралдуулах товыг тогтоохоор шийдвэрлэсэн” тухайгаа уламжилсан байдаг.

Харамсалтай нь Хууль зүйн байнгын хороо хуралдааны бэлтгэлийг хангаж зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагийн улмаас тус Байнгын хорооны нийт гишүүний олонх нь хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаанаар хуралдаан хойшилсон болно.

Энэ байдал нь УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байдалд хүргэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа болохыг анхааруулъя.Иймд Хууль зүйн байнгын хорооны хурлыг нэн даруй зарлан хуралдуулахыг танаас дахин шаардаж байна” гэжээ.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Насаараа хэн нэгний хамгаалалтанд орсон мэт хутган үймүүлэхээ боли улс эх орны хөгжилд бүү саад бол .
2018/09/18 66.181.177.155
Zochin
Хууль зүйн байнгын хороо хуулиа мөрдөж ажиллахгүй бол .бусад нь хуулиа биелүүлж ажиллах нь утга үгүй болно. Оюун-Эрдэнэ өөрөө хуулиа сайн унш нас залуу цус шингэн гээд хаагаад байж болохгүй .
2018/09/18 66.181.177.155
Zochin
ЭНЭ ЗАЛУУ УИХ СУУГААД 60 ТЭР БУМ ГЭЖ ТООНООС ӨӨР ЮМ СУРСАНГҮЙ ХУГАЦААГАА ДУУСГАЛАА. ХҮҮХЭД НЬ 60 ТЭР БУМ ГЭЖ ХЭЛД ОРОХ БАЙХДАА ДҮҮ МИНЬ ОДОО БОЛИЖ ҮЗ ОД БОЛЖ ЧАДЛАА ОДОО ЧАМАЙГ ТАНИХГҮЙ ЗОЛБИН НОХОЙ Б
2018/09/17 66.181.177.155
mongol
Huulias deer yuc baihgui geed baisan Enhbold Radnaased 2 l lav baidgiin baina.
2018/09/16 202.126.89.121
Иргэн
энэ новшид дахиад л саналаа огохгуй шуу?! яасан тэнэл хог ?!
2018/09/16 202.126.89.99
Иргэн
«Муу хунд уг буу заа! Мухар ухэрт худаг буу заа» гэж эртний айхтар уг байдагшдээ?! Энэ Оюунэрдэнийг дахин УИХ-д оруулмааргуй хоо байнашдээ?!
2018/09/15 202.126.89.99
Баатар
Сонгуулийн үеэр энэ бол эвлүүлэг гэж хуцаж явсанаа мартааа юу чи хүзүүгүй хутгуураа хэргийг нуун дарагдуулсан хам хэрэгтэн шүү дээ чи
2018/09/14 202.9.41.198
АГУУ ИХ
Хууль зvй байнгын хороон дарга нь урвагч хулгайч юм бишvv
2018/09/14 107.77.111.29
  • Recent
  • Most Read
  • Most Comment