8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Мягмарнаран: Хэрэглэгчийн фэйсбүүк нь жинхэнэ гэдгийг баталгаажуулсан тэмдэглэгээ олгоно

2018-09-14 09:34:00

Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ажилласан. Харилцаа Холбооны зохицуулах хороо, Цагдаагийн ерөнхий газар фэйсбүүк компанитай  хамтран ажиллах болсон талаар холбогдох албаныхан  мэдээлэл өгсөн юм.  Монгол Улс нийт 1,7 сая гаруй фэйсбүүк хэрэглэгчтэй бөгөөд фэйсбүүк хэрэглээгээр Азид нэгдүгээрт, дэлхийд 10 дугаарт багтдаг болохыг Фэйсбүүк компанийн Хонконг, Тайвань, Монголыг хариуцсан бодлогын газрын захирал Жорж Чэн таницуулсан юм. Фэйсбүүк компанийн зүгээс “Ногоон суваг” буюу “Green channel”-ыг Монгол Улсад гаргаж өгсөн  байна. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрджээ.

Б.Мягмарнаран: Фэйсбүүк компаниа 583 сая хуурмаг хаягыг устгасан

Харилцаа холбооны зохицуулах хорооны Хамтын ажиллагаа, харилцагчийн хэлтсийн дарга Б.Мягмарнаран “Фэйсбүүк компанийн төлөөллүүдтэй иргэдийн үг хэлэх, мэдээлэл олж авах үндсэн эрхийн талаар ярилцсан. Хуурмаг мэдээллийн тархалтыг бууруулах, хуурамч хэрэглэгчийг тодорхойлох, цахим гэмт хэрэгтэй хамтран тэмцэх талаар ярилцсан юм. Үүний хүрээнд Харилцаа холбооны зохицуулах хороон дээр мэргэжлийн багийг бүрдүүлж ажиллахаар боллоо. Энэ баг нь ЦЕГ, бусад холбогдох байгууллагатай хамтран фэйсбүүк компанитай шууд холбогдон фэйсбүүк хаягыг баталгаажуулах тал дээр хамтран ажиллах болно. Фэйсбүүк компаниас гаргасан мэдээгээр статистик мэдээгээр зөвхөн 2018 оны нэгдүгээр улиралд 583 сая хуурмаг хаягыг устгасан Үүний дараах судалгаагаар 80 гаруй сая хуурмаг хаяг буйг тооцоолсон байна. Мөн Каннын медиа фестивалийн үеэр фэйсбүүкийн мэдээллийн 50 орчим хувь нь хуурмаг байгааг тогтоожээ. Фэйсбүүк компанийн төлөөллүүд ирэх арваннэгдүгээр сард дахин Монгол Улсад ажиллах юм байна. Фэйсбүүк нь хэрэглэгчийн профайл жинхэнэ гэдгийг баталгаажуулсан тэмдэглэгээ олгох тухай тохиролцжээ. 

Тодруулбал, Монгол Улсын талаас буюу ХХЗХ-ноос тавих саналыг харгалзан үзэж, жинхэнэ хэрэглэгч мөн эсэхийг тогтоох юм байна. Тэмдэглэгээ нь тухай хэрэглэгчийн профайл дээр цэнхэр өнгөөр тэмдэглэгдэх юм байна" гэв. 

Д.Мягмарсүрэн: Хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой

Харин Эрүүгийн цагдаагийн 5 дугаар хэлтсийн тасгийн дарга Д.Мягмарсүрэн "Цахим орчинд хувийн нууцлалаа хэрхэн хадгалах, хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хангахад анхаарах, гэмт хэргийн золиос болохгүй байх талаар Цагдаагийн байгууллага сүүлийн үед идэвхтэй ажиллаж буй нэг нь “Unfriend” хөдөлгөөн юм. ЦЕГ-аас мэдээлснээр 2017 онд цахим орчинд 299 хэрэг гарсан бол энэ оны эхний хагас жилд л гэхэд 279 хэрэг гарсан байна. Үүний дийлэнх нь Фэйсбүүкээр дамжуулан иргэдийг залилах, хулгайлах хэрэг байжээ. Цагдаагийн ерөнхий газраас өнгөрсөн жил Фэйсбүүк компанид 12 удаа хүсэлт тавьсан боловч шийдэгдээгүй. Энэ удаагийн уулзалтаар 7-д нь хариулт авсан.

Тодруулбал тэрбээр“Манай эрх зүйн орчны хүрээнд бид Прокурорын байгууллагаас зөвшөөрөл авдаг бол АНУ Шүүхийн зөвшөөрөлтэйгөөр хэргийг шийдвэрлэх эрхтэй болдог. Тэгвэл дээрх хоёр тохиолдолд бид шууд Фэйсбүүктэй нээлттэй харьцаж болохоор болсон. Тухайлбал, хаалттай группүүдийг хаах, хуурамч хаяг, мэдээллийг шууд хязгаарлах боломжтой болох юм байна" гэлээ. 

Д.Болор 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment