8o
Улаанбаатар хот
mobile menu

Ирэх даваа гаригаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана

2018-09-15 10:00:00

МҮЭ-ийн төлөөллүүд болон БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан нар мэдээлэл хийлээ. БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан "Энэ сарын 3-наас багш нар цалингаа нэмэгдүүлэхээр ажил хаялт зарласан. Ажил хаялт өнөөдрийг хүртэл үргэлжилж, улмаар МҮЭ БСШУСЯ зөвшилцөлд хүрч, ажил хаялтыг албан ёсоор зогсоож байна. Ингэснээр ирэх даваа гаригаас сургууль, цэцэрлэг хэвийн ажиллана" гэлээ.  МҮЭ "МҮЭ-ийн байгууллагаас БСШУСЯ-тай хэлцэл хийлээ. Боловсрол, урлагийн ажилтнуудын цалин бусад салбараас бага байсан. Энэ цалингийн зөрүүг арилгаж, тодорхой хувиар нэмэгдүүлэх асуудлаар талууд тодорхой тохиролцоонд хүрч чадсан. БСШУ-ны салбарт ажиллаж байгаа хүмүүс ажлын ачаалал өндөр. Тиймээс ачаалал өндөр байгаа хүмүүсийг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн ажлын ачааллыг нь үнэлсэн системийг бий болгохоор талууд харилцан тохирлоо. Энэ юу гэхээр нормоос давсан хүүхдийн тоогоор нэмэгдэх хөлс олгох асуудлыг шийдвэрлүүлэхээр болсон. Мөн 2019 онд БСШУ-ны салбарын ажилтнуудын цалинг 2019 онд багтаж тодорхой үе шаттайгаар 20-оос доошгүй хувиар нэмэгдүүлэхээр харилцан тохиролцоод байна. Мөн ажил хаялтад оролцсон үеийн цалин хөлсийг нь олгохоор боллоо" гэв. 

БСШУСЯ-ны ҮЭ "Цалин хөлс доогуур байсан зөрүүг арилгаж тодорхой хувиар нэмэх асуудал дээр тохиролцож чадлаа. 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд ажлын ачааллыг үнэлэх үнэлгээний системтэй болно. Нормоос давсан хүүхдийн тоогоор багш нарын цалинг нэмэхээр боллоо. Инфляцитай уялдуулаад 2019 онд цалинг найм орчим хувиар нэмэх гэж байсан. Гэхдээ бид 20-иос доошгүй хувиар нэмэх дээр тохиролцоонд хүрлээ. "2018-2019 оны хичээлийн жилийн эхний өдрүүдэд өнгөрсөн хичээлийн жилд үзсэн хичээлээ бататгах байсан. Ажил хаялтын хугацаанд сургууль тус бүр дээр хичээл янз бүрийн хугацаагаар тасалдсан. Тиймээс яамны зүгээс Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын боловсролын газартай холбогдон хичээлийг хэрхэн нөхөх талаар зөвлөмж хүргүүлэхээр бэлтгэж байгаа"-г БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын газрын дарга С.Ням-Очир онцоллоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл