8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуучин Нара "улс төр"-д хүч үзнэ

2016-02-17 16:17:00

Ялдам үгтэй уянгын дуугаараа рок попын ертөнцөд хөг нэмж, өөрийн гэсэн өвөрмөц стилиэрээ бусдаас ялгардаг дуучин бол М.Нара.  Дуучин Нара фейсбүүк хуудсаараа дамжуулан улс төрд х үч үзэх бодолтой байгаагаа илэрхийлжээ.

Тэрээр “Найзуудаа, надад нэг ийм бодол төрөөд байх юм. Та нар минь юу гэж бодож байна. Би ер нь улсын их хурлын гишүүн болж болох болов уу. Эсвэл заавал нам эвслээр занималддаг, эцэг эх нь олон жил дарга хийсэн хүний хүүхэд, эсвэл мөнгөтэй хүний хөрөнгө зарж гардаг эд юм болов уу? Над шиг зүгээр ардын хүүхэд бас ганц бие ээж, залуу эмэгтэй хүн улс төрд зүтгэж болдог болов уу? Эсвэл эмэгтэй хүн болохоор болохгүй гэдэг юм болов уу? Миний санахын зарим эрэгтэй гишүүд 20 гаранхан наснаасаа л гишүүн байгаа тохиолдол байдаг. Эмэгтэй хүн яадаг юм бол? За тэгээд Сэтгүүлч мэргэжилтэй хүн Ерөнхийлөгч болсон байна, бас бөх, геологич юу юу билээ олон мэргэжлийн хүн төрд хийсэн хийгээгүй юмтай байгаад байдаг санагдаж байна гэвч дуучин эмэгтэй хүн болчихож болно байлгүй гэж бодтол нөхөртэй бүрэн бүтэн гэр бүлтэй эмэгтэй л төрд гардаг юм болов уу? Энэ төрд гарна гэдэг чинь төрийн мөнгийг л зөв зохистой зүйлд нь зарцуулах ёстой болохоос өөрөө мөнгөтэй мөнгөгүй байх хамаагүй биз дээ. Би лав төрд гарвал ялангуяа одоо энэ төрд байгаа эмэгтэйчүүд шиг үлбэгэр юм хийх ч үгүй,  жинхэнэ эмэгтэйчүүд хүүхдүүдийн төлөө бодит зөв өөрчлөлтүүдийг зоригтой хийнэ... Аавын хүү ээжийн охидод сэтгэл зүрх байвал юу ч хийж чадна биз дээ. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө засдагийн гэх байхдаа. Биеэ ч яахав засаж л явна. Харин гэрийг засна гэдэг эмэгтэй хүний хүслээр болдог эд биш юм байна. Тэгэхээр хэзээ гэр засагдана гэж алмайрч суух вэ, төр лүү зүтгэж өөр шигээ амьдрах гэж зүтгэж байгаа эмэгтэйчүүдийнхээ амьдралыг өөд нь татъя, яадаг юм. Хүсэл байгаад зоривол биелдэг л мөрөөдөл байлгүй дээ. Монгол эмэгтэйчүүд хэдий болтол амьдрах гэж зүдэрч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх юм бэ? Ёстой сачий хүрдэг бол өөрчлөх юмсан даа. Заа тэгээд дэмжих нь дэмжээд элдвээр хэлэх нь хэлнэ биз сонирхолтой хэлэлцүүлэг гарах байхдаа” хэмээн бичжээ.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Манлайбаатар
Нара миний найз битгий тэгээрэй ганцаараа гараад яаж хичээгээд энэ төрийг өөрчилж чи эс чадна ТИЙМ САЙХАН гэж бодоо юу улс төрийг бидний хайртай дуучин байвал л зүгээр шүү Монгол хүний муухай зан байдаг даа дээшээ гархаар муулдаг муулуулсан хүн сүүлдээ сү
2016/02/26 103.17.108.42
би
хүсэл зориг чинь чамд тэгэж хэлээд байгаа л бол зүтгээч.улс орон ард түмэнээ энэ хээн хулгайч луйварчидаас авраач /
2016/02/18 103.17.108.42
demjij bna
Uuriinhee hiine gej bgaa zuilee zorigtoi bich ,,,teged yagaad bolohgui gej,,,odoo bol nam bish huvi hunii hiij bui ajil hiih gej bui temuulel heregtei bna,,,,ternees ene heden erguutsen buh yumnuud hereg alga.
2016/02/18 103.17.108.42
enhee
er n tgd 76 hun gargachaadbolohgui bol shuud2 ogtsruulaad yvah heregtei bgaam daa
2016/02/18 103.17.108.42
enhee
huue l dee ene door um bichsen humuus boliieoo zow l bsh dee manaihan neg bolowsrol yriad l baidgiin duuchin bas bolowsrol biz dee nara bol estoi mundag busgui bolj bn demjinee egch n hezee ch setgegdel bichij bgaagui estoi bichmeer bolchloo chi chadna de
2016/02/18 103.17.108.42
зочин
Арай vгvй байлгvй дээ гэхдээ их хурлын гишvvн болчихвол САЙХАНБИЛЭГ БАЯРЦОГТ шиг эх орноо худалдах гээд гvйгээд явахгvй гэдэгт итгэж байна
2016/02/18 103.17.108.42
buyan
yagaad bolokhgyi gej, zytgeed yz . Khynees bitgii asuu, bykh yum chinii zytgelees l khamaarna.
2016/02/17 103.17.108.42
irgen
ene uls chin ingetlee dor oroo yu, yu ve neg duuldag huuhen ooriigoo ih tom bolovsroltoi gej bodood ,araich dee ho mongol uls ingej zadrahguiee heterhii nomhon bn shuu
2016/02/17 103.17.108.42
Yag unen heljee Ene odoo bas yuch ve dee
2016/02/17 103.17.108.42
Unshigch
Soliorchihson yum estoi nuguu soleeeeteeeeiiiiii gedeg shig Gehdee odoo bil manai uls tur iim l haragdaad baigaa yum shuudee.Bas ch ene busguig buruutgaad baih zuilgui UIH iin bosgo denduu namhaan boljee .Bayhselenge,Ganbaatar ,Baterdene,Sumyabazar,Huuhii
2016/02/17 103.17.108.42
Oyun
Ene neg hiih ajilgui medrel hvvhen bnaa ym ymand hoshuu dvrsen nuhur duugai l chaddag ymaa hii gavisan hiisen ymgui bj olon ym yariad bhiin
2016/02/17 103.17.108.42
ах нар чинь
за миний дүү буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдгийг санаарай залуу хүн бодож болох л асуудал гэхдээ мөрөөдсөн бүхэн мөнгө болдоггүй хөөрсөн сэтгэл хөөс байдгийг санаарай өөр юу хэлэх вэ хэлээд байхад эрсдвэл өөрийн чинь хохь
2016/02/17 103.17.108.42