8o
Улаанбаатар хот
mobile menu

Нас барсан хүний нэр, данс ашиглан залилан хийж яваа этгээдийг эрэн сурвалжилж байна

2018-09-18 17:09:00

Нас барсан хүний нэр, данс ашиглан залилан хийж яваа этгээдийг Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсүүд эрэн сурвалжилж байна. Баламжавын Очирсүрэн гэх 42 настай залуу зарын сонин, сайтаар дамжуулж байр түрээслүүлэх зар тавьдаг бөгөөд өөр лүү нь холбогдсон хүмүүст "Их олон хүмүүс залгаж байгаа. Өөрөө амжаад мөнгөө шилжүүлчих юм бол байрандаа оруулъя. Асуудалгүй. Миний дугаар, дансны дугаар өөрт чинь байгаа юм чинь. Бүх юм ок" гэж итгүүлэн бусдыг залилдаг байна.


Тиймээс түүнд луйвардуулсан хүмүүс Хан-Уул, Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ээлж дараалан гомдол гаргасаар байна.

Залилагч Б.Очирсүрэн гэгч энэ этгээд нас барсан хүний дансыг ашиглан түүн рүүгээ хохирогчдын мөнгийг хийлгүүлж, картаар нь бэлэн мөнгөний машинаас мөнгөө гаргаж авдаг аж. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарч, өөрийн овог нэр бүхий дансыг ч гэмт үйлдэлдээ ашигласан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
turiin bolon bayn komfani gadaa udurjin zogsool ezelj b gaa nuhud busdaa hundelj negiig bodooch
2018/09/15 202.9.43.6
zochin
ami zuuj yavaa yadasan jolooch nart hund bayan humuus bugd 2 oos 3 unaatai ted hezeech zogsoh oilgolt ugui hezeech buurahgui tur zasag buruugaa bitgii ard tumend tohi argaa barj yavaa bidniig buu orol
2018/09/15 202.9.43.6
Ooo
Jinhene novsh bna daa. Bair tureeslej amidarch bgaa humuus chini yur ni bol bolomjgui l humuus bgaa sh dee. Olon hunii nus nulims hetsuu dee.
2018/09/15 71.229.165.236