8o
Улаанбаатар хот
mobile menu

Өндөр хамгаалалттай агуулахаас их хэмжээний мөнгөн ус хулгайлагджээ

2018-09-15 13:55:00

Онцгой байдлын албаны Аврах тусгай ангийн өндөр зэрэглэлийн хамгаалалтай агуулахад хадгалагддаг бөгөөд өнгөрсөн 8 дугаар сард гэмт этгээдүүд агуулахад нууцаар нэвтэрч, их хэмжээний мөнгөн усыг хулгайлан авсан байна.

Манай улсад 2000 оны дунд үеэс мөнгөн усны хууль бус хэрэглээ нэмэгдэж, улмаар уул уурхай, гар аргаар ашигт малтмал олборлогч иргэдийн дунд газар авсан байдаг. Хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөтэй энэхүү онцгой хортой бодисын хууль бус хэрэглээг цагдаагийн байгууллагаас таслан зогсоож, эзэн холбогдогч нарт хуулийн хариуцлага хүлээлгэсээр иржээ.

Уг гэмт хэргийг үйлдсэн этгээдүүдийг олж тогтоохоор СХД-ийн Цагдаагийн хэлтсээс хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл