8o
Улаанбаатар хот
mobile menu

Дулааны III, IV цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжжээ

2018-09-16 10:50:00

Дулааны IV цахилгаан станц ТӨХК-д гэмтэл гарсны улмаас өнөөдөр Улаанбаатар хотын хэмжээнд 09:54 минутад цахилгаан эрчим хүч тасарсан. Цахилгаан 2-3 цаг орчим хязгаарлагдсаны дараа нийт хэрэглэгчдийг хэвийн эрчим хүчээр хангаж эхэлсэн юм. Одоогоор хотын 80 орчим хувьд тогийг өгсөн байна.

Энэ талаар Дулааны IV цахилгаан станцаас тодруулахад "Сэргээн засалтын ажил хийгдэж, одоогоор Дулааны III, IV цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн. Цагийн дараа цахилгааныг бүрэн өгч дуусна.

Цахилгаан тасрах болсон нарийн шалтгааныг бүрэн сэргээж дууссаны дараа тогтооно. Доголдол үүссэн шалтгааныг тогтоохоор ажлын хэсэг ажиллаж байгаа" гэв.

Түүнчлэн цахим сүлжээгээр тарсан шиг Монгол орон даяар цахилгаан эрчим хүч тасарсан зүйл байхгүй. Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд технологийн зөрчлөөс болж 0 зогссон. Цахилгаан хязгаарлагдах үеэр ямар нэгэн ноцтой гэмтэл, хүний амь нас эрсдэх, дэлбэрэлт гэх мэт тохиолдол огт гараагүй гэж албаныхан мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment