8o
Улаанбаатар хот
mobile menu

Хакүхо, Какүрюү тэргүүтэй дөрвөн бөх башёг тэргүүлж байна

2018-09-16 11:40:00

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжиллээ. Макүүчи буюу дээд зиндааг их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд нар нэг ч унаагүйгээр хошуучилж байна.

Өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал Эндотой, их аварга Какүрюү М.Ананд Шодайтай учраа тааран барилдаж ээлжит даваагаа авчээ. Хоёр их аваргаас гадна озэки Такаяаши, маэгаширагийн зүүн жигүүрийн есөөс босч барилдаж буй Хикотофүжи  нар өвдөг шороодолгүй долоон даваатайгаар башёг тэргүүлж байна. Тэдний араас зургаан даваа, нэг унаатай озэки Гойэдо, сэкивакэ Митакэүми, маэгаширагийн зүүн жигүүрийн 14 дэх бөх Рюүдэн нар нэхэж байгаа юм.

 Маэгаширагийн барууны 13-т эрэмбэлэгдсэн Таканойва А.Баасандорж өнөөдөр маэгашира Ишиүраг ошидаши мэхээр давснаар таван даваа, хоёр унаатай болжээ. Сэкивакэ Ичиножёо А.Ичинноров озэки Точиношинд унаснаар хоёр даваа, таван унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна. Комүсүби Тамаваши Б.Мөнх-Оргил өнөөдөр озэки Такаяшитай оноолт тааран барилдаж хитакикоми мэхэнд нь өвдөг шороодсоноор аки башёд нэг ч даваа авч чадалгүй тааруухан барилдаан үзүүлж байгаа ажээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
hi
amjilt dawaajargalaa chi chadnaa
2018/09/17 103.10.21.92