8o
Улаанбаатар хот
mobile menu

Богдхан ууланд төөрч, бээрсэн иргэдийг олжээ

2018-09-16 13:20:00

Хан-Уул дүүргийн XI хороо, Богдхан ууланд хоёр хүн төөрсөн гэх дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Аврах ангийн таван албан хаагч 20.21 цагт Богдхан ууланд очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна. Дугуй цагаан гэх газарт 18 настай, эмэгтэй Х, М нар даарч, бээрээд байсныг олж, анхны тусламж үзүүлэн, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. 

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Дээд үзүүр гэх газар сураггүй болсон 64 настай Б-г эрэн хайж буй. Түүнийг Сэлэнгэ мөрөнд осолдсон байж болзошгүй хэмээн завь, мотоцикл, морь хөлөглөн хайж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл