8o
Улаанбаатар хот
mobile menu

Маргаашнаас эхлэн бүх нутгаар хур тунадас, нойтон цас орно

2018-09-18 16:02:00


Өнөө маргаашдаа хур тунадас орохгүй, дулаан байх боловч

  • 18-нд баруун аймгуудын нутгаар,
  • 19-20-нд ихэнх нутгаар,
  • 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж, эрс сэрүүсэн, хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

Энэ сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэс голын хөндий болон Завхан голын эхээр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-10 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 19-21 градус дулаан байна.

Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

  • 18-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,
  • 19-нд ихэнх нутгаар,
  • 20-нд нутгийн зүүн хагаст,
  • 21-нд зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орно.

Салхи 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар секундэд 15-17 метр, 19-нд ихэнх нутгаар, 20, 21-нд говь талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар, 21- нд нутгийн зүүн хагаст эрс сэрүүсч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 5-10 градус дулаан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment