8o
Улаанбаатар хот
mobile menu

Ногоон байгууламж бүхий талбайд олгосон газрын зөвшөөрлийг хүчингүй болголоо

2018-09-17 09:30:00

Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт, нийслэлчүүдийн нэрлэдгээр “13 дугаар хорооллын гурван өндөр”-ийн урд ногоон байгууламж бүхий талбайд авто зогсоолын зориулалтаар 2000м2 газрыг 2016 оны зургадугаар сард Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт олгосон байсныг нийслэлийн Засаг даргын 2018 оны есдүгээр сарын 13-ны өдрийн А/862 дугаар захирамжаар хүчингүй болголоо. Уг ногоон байгууламж бүхий талбай нь “Алтайн бараа”, “Чандмань” СӨХ-дын дунд байрладаг бөгөөд өнөөдөр хүчингүй болгосон захирамжийн хуулбарыг СӨХ-дөд гардуулж өгөв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл