8o
Улаанбаатар хот
mobile menu

“Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэх асуудлыг шалгажээ

2018-09-17 13:20:00

“Автобензин, дизель түлшийг дутуу шахаж байна” гэх асуудлыг шалгуулах хүсэлт ирүүлсний дагуу Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сод Монгол” шатахуун түгээх станцын түгээгүүрт хэмжил зүйн хяналт, шалгалт хийсэн байна.

Тус түгээгүүр нь 5-180 л/мин зарцуулалттай, өндөр даралтаар их хэмжээний шатахуун түгээх зориулалттай хурдны түгээгүүр учраас MNS 3015 : 2004 стандартын дагуу 50 литрийн багтаамжтай, баталгаажилт хийгдсэн хэмжүүрийг ашиглан гурван удаа магадлан тогтоох хэмжилт хийсэн. Хэмжилтээр түгээгүүрийн шахалт стандартын шаардлага хангаж байв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Зочин
очих гэсээр байтал тохируулчихгүй яадаг юм
2018/09/17 202.9.43.192
Tsogoo
Shaana biz
2018/09/17 211.36.147.75