8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2018-09-18 09:14:14

09:00 цагт

  • “Хятад, Монгол, Оросын Тинк Танк олон улсын форум 2018” МУИС-ийн Номын сангийн байранд эхэлнэ. 
  • "ЕБС-ийн орчин дахь хүүхэд хамгааллын бодлого" удирдах ажилтны сургалт Улаанбаатар чуулгын байранд зохион байгуулагдана. Хүүхэд өдөрт 4-6 цагийг сургууль дээр өнгөрөөдөг. Сургуулийг бүх талаараа хамгийн аюулгүй орчин байлгахын тулд эцэг эх, багш удирдах ажилтан нийгмийн бусад төлөөллүүд юу хийх ёстой талаар үеэр ярилцах юм.
  • “Цахим эрүүл мэнд-Цахим Монгол” олон улсын зөвлөгөөн Corporate Hotel and Convention Centre-д эхэлнэ.
  • “Номын сангийн алсын хараа – 2018” үндэсний зөвлөгөөн Монгол Улсын Үндэсний номын санд болно. Үндэсний зөвлөгөөнийг Олон Улсын Номын Сангийн Холбооны удирдамжаар хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.Дэлхийн номын сангийн салбарын бэрхшээл хийгээд боломжуудыг судлан таних зорилготой тус хэлэлцүүлэгт дэлхийн 190 орны 31 мянга гаруй номын санч дуу хоолойгоо нэгтгэсэн юм.
  • Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлөөс Олон улсын шинжээчийн эрх олгох сургалтыг Багшийн хөгжлийн ордонд зохион байгуулна.
  • “Тогтвортой хот байгуулалт, хот төлөвлөлтөд БОЭТТ-ийн гүйцэтгэх үүрэг” олон улсын чуулга уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал Барилга, хот байгуулалтын яамны хурлын танхимд болно.

15:00 цагт

  • Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсад хэрэгжүүлэх 3 төслийн нээлт Бест Вестерн Туушин зочид буудалд болно. Нийт 5 мянган еврогийн санхүүжилттэй эдгээр төсөл нь агаарын бохирдлыг бууруулах ба Монголын нэхмэлийн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment