8o
Улаанбаатар хот
mobile menu

Сувилагч Ж.Уранчимэг бурханы оронд оджээ

2018-09-18 10:16:29

Сувилагч Ж.Уранчимэг маань өчигдөр шөнө бурхан болсон харамсалтай үйл явдал болжээ. Өөрөө хавдрын хөнгөвчлөх эмчилгээний сувилагчаар ажиллаж байсан түүнийг эрүүл мэндийн салбар даяараа, Монголын ард түмэн, хэвлэл мэдээллийн салбарынхан маань сэтгэлийн гараа сунгаж, 2 охинтой элэг бүтэн амьдруулахыг чин сэтгэлээсээ хүсч Энэтхэг Улсын Fortis эмнэлэгт хэвтэн донор сайн тохирсон сайн мэдээ дуулгаж, мэс засал нь амжилттай болсон ч саяхан Монголд ирээд удалгүй хоёрдогч хүндрэлээр алдлаа.

Хэцүү хүнд нөхцөлд ажилладаг эмч, сувилагч эмнэлгийн ажилтнуудын ар гэр, ахуй амьдрал, ажиллах нөхцөл, сэтгэлийн зовлон, амьдралын хэцүү хүндийг даван туулж зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарынхантай барьцах хүн байх учиргүй. Та минь амгалан нойрсдоо.

Ж.Урамчимэгт маань сэтгэлийн дэм үзүүлсэн хүн бүрт баярлалаа. Амьдрахыг чин сэтгэлээсээ хүсч байсан түүний эр зориг, тэвчээр, хатуужил, өөдрөг сэтгэл, амьдралыг сөрж тэмцэж чадсан гайхалтай сувилагч таныг үүрд санан дурсах болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
0000
БУРХАНЫ,ОРОНД,ОЧНОО
2018/09/19 103.10.23.81
Зочин
Наад энэтхэг чинь найдвар муу байна
2018/09/18 64.119.20.149
Зочин
ум мани бадми хум
2018/09/18 202.9.43.192