8o
Улаанбаатар хот
mobile menu

Талийгаач Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг, Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг томилжээ

2018-09-18 11:55:15

Өнгөрсөн наймдугаар сард ЗТХЯ-д гарсан ноцтой хэргээс болж тус яам сайд ч үгүй болж, мөн хэлтсийн хэд хэдэн даргад хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Тухайн үед Ерөнхий сайд ЗТХ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр Шадар сайд Ө.Энхтүвшинг, дэд сайдаар УБТЗ-ын орлогчоор ажиллаж байсан Л.Халтарыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, томилсон. Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан Р.Мэргэнийг томилсон билээ. Тэгвэл Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбалын оронд Ж.Гантөмөрийг, талийгаач Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан Т.Гомбосүрэнгийн оронд М.Энхболдыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. Ж.Гантөмөр нь өмнө нь мөн энэ албан тушаалд ажиллаж байсан аж. Мөн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Артурын оронд А.Батболдыг, ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбатын оронд Д.Доржхандыг үүрэг гүйцэтгэгчээр томилжээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл