8o
Улаанбаатар хот
mobile menu

Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгав

2018-09-18 12:20:00

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Г.Галбадрахаар ахлуулсан ажлын хэсэг нийслэлийн хүрээний Онцгой байдлын хэлтсүүдийн Гал түймэр унтраах, аврах ангиудад албаны бэлтгэл, бэлэн байдлын шалгалтыг зохион байгуулж байна.

Гал түймэр унтраах, аврах ангиудын бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай ажиллагааг хангуулах, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх зорилготой тус хяналт, шалгалтад нийслэлийн хүрээний Гал түймэр, унтраах аврах 14 анги хамрагдах юм.

Бие бүрэлдэхүүнийг яаралтай цуглар зарлан мэдээллийн дуут дохиогоор болон гал түймрийн дуудлагаар гаргаж гал унтраах дасгал сургуулийн норматив зэрэг дадлага сургуулийг хийлгэн, Гал түймэртэй тэмцэх эрхзүйн баримт бичгүүдээр дүрмийн шалгалтыг зохион байгуулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment