8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол-Оросын хамтарсан 3-р сургууль: МЭДЭГДЭЛ

2018-09-18 14:13:00

Монгол-Оросын хамтарсан сургуулийн эцэг эхийн хорооноос хувийн эрх ашгийн үүднээс нийт сургуулийн үйл ажиллагааг харлуулах зорилгоор  олон нийтийн дунд тараасан худал цуурхал, буруу ташаа мэдээлэлд  үнэн зөв, бодит тайлбарыг хүргүүлж байна.

​Сурагчдыг эрүүл аюулгүй нөхцөлд сургах, тэдэнд эрүүл мэндийн боловсрол олгох, тэдний эрүүл мэндийг хамгаалах зорилгоор МОХС жил бүр нийт багш ажилчид, сурагчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулдаг. 

​Монгол-Оросын хамтарсан сургууль сүүлийн 15 жил дараалан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг явуулж байна. Энэ хичээлийн жилд сургууль дээрээ нийт багш ажилчид, сурагчдыг доорх үзлэгтхамрууллаа. Үүнд: 

1. Цагаан хорхойн шинжилгээ

2. Шээсний шинжилгээ (халдварт шар өвчний тээгч нян байгаа эсэхийг илрүүлдэг)

3. Нүдний урьдчилан сэргийлэх үзлэг

4. Шүдний урьдчилан сэргийлэх үзлэг

5. Чих хамар хоолойн урьдчилан сэргийлэх үзлэг

6. Флюорографийн шинжилгээ

​ДЭМБ-ын тайлангаар Монгол улс дахь сүрьеэгийнөвчлөлийн өнөөгийн байдал нь 100,000 хүн амд 183 байгаа нь Дэлхийн дунджаас өндөр юм. Манайд жилбүр 4000 гаруй хүн сүрьеэтэй гэж шинээроношлогдсоны 58.5 хувь нь Улаанбаатарт, 10 хувийг ньхүүхэд, гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдваравсан болох нь судалгаагаар тогтоогдсон. Сүрьеэ өвчин нь агаараар халддаг, тархалт өндөр учрааснийгмийн өвчин боловч иргэдийн сүрьеэ өвчнийталаарх мэдлэг, мэдээлэл дутмаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдахгүй байгаа нь өвчнийг эрт илрүүлж, оношлох үйл явцыг удаашруулж, нянгийн тархалт уламхурдацтай газар авч, даамжрах гол шалтгааны нэгболж байна. Сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэөвчлөл ихсэж байгаа тул урьдчилан сэргийлэх, эрт оношлох үүднээс 2017 оны 10 сард ХУД-ийн 15-р сургуулийн 1800 гаруй багш сурагч, “ҮйлдвэрлэлУрлалын политехник” коллежийн 1500 оюутан, 2018 онд МУБИС-ийн 1600 оюутнуудад тус тус үзлэг хийсэн“Экспресс негатив” ХХК эмнэлгээр флюорографийншинжилгээг хийлгэсэн.

​Флюорограф шинжилгээ авахыг эцэг эх нь зөвшөөрсөн 2-12-р ангийн сурагчдыг л үзлэгт хамруулсан. Бусад хүүхдүүд хамрагдаагүй. Бусад шинжилгээнд хүүхдүүд 100% хамрагдаад байна. 

​Сурагчдын эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний хариуг хүүхэд тус бүрээр гаргаж, эрүүл мэндийн дэвтэрт нь баяжилт хийн бичиж тэмдэглэдэг.

​Тус сургууль өнөөдөр ОХУ-ын бага дунд боловсролын стандарт өөрчлөгдөж шинэчлэгдсэнтэйхолбоотой ОХУ-д “Наша новая школа” буюу “Манай эриний шинэ сургууль” хөтөлбөр хэрэгжиж байгаа. Үүнтэй холбоотой бид өдөр өнжүүлэх бүлгийн цагууд дээр хүүхдийг нэмэлтээр хөгжүүлэх сургалтуудыг явуулах болж өнөөдөр бүх хүүхдүүд сургуулийн энэ сургалтад хамрагдах болсон. Эцэг эхчүүдэд санхүүгийн дарамт учруулахгүйн үүднээс “Нэмэлт сургалтын хөтөлбөрт бүлэг”-ийн төлбөрийг  өнгөрсөн жилийн өдөр өнжүүлэх бүлгийн төлбөртэй адил хэмжээтэй байхаар шийдвэрлэсэн.

​Бага ангид зохион байгуулж байгаа боловсролын шинэ, нэмэлт үйлчилгээ болох ГДО (Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр)-ийг эцэг эхчүүд өргөнөөр дэмжиж 100% хамрагдан, сургалт хэвийн явагдаж байна.

​Гэтэл тус сургуулийг тойрон ажиллаж байсан маш олон өдөр өнжүүлэхүүд хүүхэдгүй болж бизнес нь хаагдсан тул сургуулийн эсрэг элдвээр бичиж байна. Бид эдгээр мэдээллүүдийг нилээн анхааралтай ажиглаж, хүлээцтэй хандсан. Хувийн эрх ашгийн үүднээс нийт сургуулийн үйл ажиллагааг харлуулан бичиж сошиал ертөнцөөр тарааж байгаа эдгээр нөхдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч нэр төрөө сэргээлгэх болно.

​Эрүүл мэндийн флюорографийн шинжилгээгмушгиж ярьсан асуудал эдгээр эцэг эхчүүдээс гарсан. Яагаад гэвэл  2-р ангийн 4, 5 эцэг эх манай хүүхдүүдийн цээжний зургийг авахдаа нэг нэгээр нь оруулаагүй 5-ууланг нь нэг дор оруулж зогсоож байгаад авсан байна гэсэн гомдол гаргасан. Флюорографийн шинжилгээ хийсэн эмч нар, Мэргэжлийн хяналтын газрын эмч нар эдгээр эцэг эхчүүдтэй уулзаж 2017 оны зөөврийн дижитал DR аппарат нь хүчин чадлаараа рентген туяаг хамгийн бага гаргаж, 1000:0,001 секундийн хурдтайгаар зураг авдаг учраас гадагшаа туяа цацруулах боломжгүй, хүний биед ямар нэг хор нөлөөгүй тул хүүхэд хордох боломжгүй. Иймээс шинжилгээ өгөхөд ямар нэгэн сөрөг зүйл илрэхгүй гэсэн зөвлөгөөг өгсөн. Гомдол гаргасан эцэг эхчүүдасуудалд зүй ёсоор хандан мэргэжлийн хүмүүсийг дуудаж, бидэнд зохих ойлголт, мэдээллийг өгсөн сургуулийн захиргаанд баярласнаа албан ёсоор бичгээр илэрхийлээд, гомдлоо татаж авсан юм. 

​Сургуулийн захиргаанд энэ асуудлаар дахин нэг ч гомдол ирээгүй.

Манай сургуулийн тухай буруу ташаа мэдээлэл өгч,  бичиж, улайран явж байгаа хүмүүс бол хувийн өдөр өнжүүлэх нь хаагдсан Болдсайхан, Энхтуяа мэтийн улсууд юм. Ялангуяа Энхтуяа нь флюорографийн шинжилгээнд хүүхдүүдийг бөөнөөр нь оруулсан байна гэсэн худал цуурхлыг эцэг эхчүүдийн дунд тараахоролдлого гаргасан тухай эцэг эхчүүд сургуулийн захиргаанд мэдэгдсэн. Бид хууль хяналтын байгууллагад энэ хүнийг өгч шалгуулна. Өнөөдөр сургуулийн дэргэдэх хүүхэд хөгжүүлэх нэмэлт хөтөлбөрт сурагчид хамрагдах болсон нь дээрх хүмүүсийн бизнесийг дампууруулах гол үйл ажиллагаа болсон учраас сургуулийг маш ихээр харлуулах гэж оролдож байгааг анхааралдаа авна уу. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл