8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ-ын дэргэдэх Олон Нийтийн Зөвлөл мэдээлэл хийнэ

2018-09-19 09:32:20

09.30

  • Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв нь БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөгжлийн хүрээлэн/Koddi/-тэй хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийг дөрвөн жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн бөгөөд төслийн тайлан тавих хаалтын үйл ажиллагаа Хөвсгөл нуур зочид буудлын хоёр давхрын хурлын танхимд болно.
  • Олон улсын шинжээчийн эрх олгох сургалт Багшийн хөгжлийн ордонд үргэлжилнэ. Холбоо барих утас:99058596

10.00

  • Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй Эрүүл мэндийн байгуулллагуудын эрдэм шинжилгээний хурал Засгийн газрын 5 дугаар байранд болно.
  • НЗДТГ-ын А зааланд Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний хэт их ачааллыг бууруулах зорилгоор нийтийн тээвэр болон зорчигч, ачаа тээврийн зохион байгуулалтыг сайжруулах, авто замын ашиглалт, авто зогсоолын тоог нэмэгдүүлэх талаар ажлын хэсэг, мөн холбогдох албан тушаалтнууд оролцсон ажлын тайлан сонсох хуралдаан болно. Холбоо барих утас:88058053

11.00

  • Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс "Авлигын тор нэхэгчид УИХ-д үүрэлсэн байна" сэдвээр хэвлэлийн хурал зохион байгуулна. Хурал АТГ-н Олон нийтийн төвийн 105 тоотод болно.
  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд есдүгээр сарын 22-нд Автомашингүй өдөр болгон зарласантай холбогдуулан хэвлэлийн бага хурал зарлалаа. Нийслэлийн Тээврийн газар, Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцоно.  Холбоо барих утас: 325044, 91113191, 88080750
  • Санхүүгийн зохицуулах хороо ҮЦАЭХ, мэргэшсэн нягтлан бодогчдын институт болон мэргэшсэн үнэлгээчдийн институттай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулна. Санамж бичиг байгуулах арга хэмжээ СЗХ-ны 211 тоотот болно. Холбоо барих утас: 51 261611 88861126 99277963

12.00

  • Улсын Нэгдүгээр Төв Эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй гар бөмбөгийн тэмцээн Спортын төв ордонд болно. Холбоо барих утас: 88331414

12.30

  • Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний нээлт Мишээл экспо төвд болно.

18.00

  • SMS-marketing Space building-т ASEA-ийн бүтээгдэхүүнийг танилцуулах уулзалт болно. Холбоо барих утас: 95594836, 98184836
  • Дэлхийн Монголчууд группээс зохион байгуулж байгаа Монголын түүхийн биет болон биет бус өвийг Дэлхийн Монголчуудад сурталчилан таниулах зорилтот ажлын хүрээнд алдарт туульч Цагаанзам гуай Халимагийн түүх соёлын талаар яриа тавьж, Жангар туулиа хайлна. Арга хэмжээ спортын төв ордны замын эсрэг талд байрлах Интер ном дэлгүүрийн гурван давхарт 301 тоотод болно. Холбоо барих утас: 99870625
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл