8o
Улаанбаатар хот
mobile menu

Хоёр настай хүүг Эрдэнэтээс эсэн мэнд олж, хулгайлсан этгээдийг эрэн сурвалжилж байна

2018-09-19 09:35:46

2018 оны есдүгээр сарын 6-ны өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд Чингэлтэй дүүргийн V хороо буюу Теди төвийн орчмоос алга болсон гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд бүртгэгджээ.

Мэдээллийн дагуу хүүхдийг хайх ажлыг зохион байгуулж есдүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэтээс эсэн мэнд олж хамгаалах байранд хүргэсэн байна.Цагдаагийн байгууллагаас хүүхдийг хулгайлсан этгээд нь 1989 онд төрсөн эрэгтэй О болохыг тогтоож, Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, эрэн сурвалжилж байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл