8o
Улаанбаатар хот
mobile menu

Намын хорооны хурлын үеэр архидсаны улмаас багийн Засаг дарга амиа алджээ

2018-09-19 10:30:26

Өнгөрсөн наймдугаар сарын 9-ний өдрийн оройн 22:00 цагийн орчимд Зам тээврийн хөгжлийн яамны байр буюу Засгийн газрын 13-р байранд онц ноцтой хүн амины хэрэг гарсан талаар өмнө нь бид мэдээлж байсан билээ. Тус  яамны албан тушаалтнууд ажлынхаа байранд архидан согтуурсаны улмаас маргалдаж зодолдсоноос нэгнийхээ аминд хүрсэн байдаг. Тодруулбал, Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Гомбосүрэнг  Төрийн тусгай удирдлагын газрын дарга Махбал зодож аминд нь хүрсэн. Эл хэргийн ул мөр балраагүй, хэргийг харьяа  дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа. 

Тэгвэл гурван хоногийн өмнө нь мөн архидан согтуурсны улмаас нэгний аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 16-нд Баруун-Урт хотноо Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны 24 дүгээр бага хурал болжээ. Тус хурлаар Намын хорооны бүтэц зохион байгуулалтыг шинэчилж, аймгийн намын хорооны шинэ даргаараа Барилга, хот байгуулалт (БХБ)-ын дэд сайд Ш.Лхамсүрэнг олонхийн саналаар сонгосон аж. Энэхүү Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны ээлжит хурлын үеэр Эрдэнэцагаан сумын төлөөлөгч харамсалтайгаар амиа алдсан хэрэг гасан байна.

  Эх сурвалж мэдээлснээр “Намын даргын төлөөх өрсөлдөөн ширүүхэн өрнөж, Удирдах зөвлөлийн шийдвэрээр Засаг дарга Ж.Эрдэнэбаатарыг дэмжсэн ч Ш.Лхамсүрэн будлиан хутгасан. Ш.Лхамсүрэн хуралд оролцсон төлөөлөгч тус бүрт 100 мянган төгрөг тарааж, шөнөжин архидуулсны улмаас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын VI багийн Засаг дарга Ж.Б амиа алдсан” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ичээч
ман дэлбэрэх цагийн дохио .ман тѳв .уб хүчин. аллага замын яам сүхбаатарт гарлаа.олон жил зүрхээ атгуулсан улаан хамгаадагч нар бигчимдэж бгаа аргагүй ээ
2018/09/23 103.26.195.216
Зочин
МАНАН сарних цаг айсуй.
2018/09/19 43.242.243.67
ЗОЧИН
ЭНЭ НАМ ГЭЭД ОРИЛООД БАЙГАА ХҮМҮҮС Л ДУРААРАА ДУРГИЖ БАЙГАА Ш ДЭЭ ҮҮНИЙ БАЛГААР ЗҮГЭЭР Ч АЖИЛ ХИЙЛГЭХГҮЙ ӨӨРСДИЙНХЭЭ ҮЙЛДЭЛ ШИГ БОДОХ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ УБЦТС ТӨХК-ИЙН УДИРДЛАГУУД
2018/09/19 202.70.34.98
О.Пүрэвдорж
60 ынхан гэж имй л нөхөдүүд байна даа
2018/09/19 203.91.115.41