8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн намууд Багш, эмч нарын цалинг нэмэх үндэслэл байгаа гэв

2018-09-19 12:41:00

Багш нарын ажил хаялтыг дэмжиж байгаагаа илэрхийлж МАХН, МНН, ИЗНН, МҮАН-ын удирдлагууд мэдэгдэл хийлээ. Тэд мэдээллийн эхэнд Багш нарын тэмцэл хоёр жилийн турш үргэлжилж байна. Энэ тэмцэл МҮЭ, Засгийн газар цалин нэмэхийг судлах хүрээнд зогсож байгаад бид дэмжихгүй байна. Бид багш нарынхаа тэмцлийг дэмжиж байгаа онцолсон юм.  

Улс төрийн намуудын мэдэгдэлд  “Монголын багш нар цалингаа нэмэгдүүлэх гэж олон сар тэмцлээ. Багш нар цалинг 10-20 хувь нэмснээр багш, эмч нарын амьдралын хүнд асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Цалингийн ангиллаар хамгийн бага цалинтай багш нар өр ширэнд баригдаж, ажил хаяхаас өөр аргагүй болсныг удаа дараа сануулж байсан. Эрх баригчид багш нарын хөдөлгөөнийг саармагжуулах уйваагүй үйлдэл хийснийг манай намууд буруутгаж байна. Багш, эмч нар олон жил бүсээ чангалж явсан. Энэ нь багш нарын буруу биш. Багш нар зохион байгуулалтай тэмцэж байгаа нь өнөөгийн төр нийгэм эдийн засгаа зохион байгуулж чадсаны илрэл. 

Багш, эмч нарын цалинг нэмэх үндэслэл байгаа. Байгалийн баялгийг ард түмэнд хүртээж, багш, эмч нарын цалин нэмэх хэрэгтэй.  Бидний тавьж байгаа ажил хэрэгч саналыг сөрөг хүчний тавьж байгаа шаардлага гэж мунхаглан үзэх бус ажил хэрэг болгохыг хүсч байна” гэв. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл