8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Баасан: 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу

2018-09-19 15:16:00

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс ээлжит мэдээлэлээ өнөөдөр хийлээ.Мэдээллийн эхэнд АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан "АТГ, прокурор, ШШҮХ гэхчлэн Монгол Улсын хуулийн байгууллагууд 60 тэрбумын асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэж чадсангүй. Энэ нь хууль, хяналтын байгууллагууд авлигад хүчтэй идэгдсэнийг харуулж байгаа юм. 60 тэрбумын бичлэг Эрүүгийн хуулийн 19.2, 19.9-р заалтуудыг ноцтой зөрчсөн.
 
Энэ заалтуудыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1.1-д үндэслэн Тагнуулын ерөнхий газар ажиллах ёстой. Гэтэл авлигал авахыг завдсан гэх зүйлчлэлээр зөвхөн АТГ шалгаж, төрийн албанд томилогдсон хэдэн хүмүүсээс  тайлбар авсан болонгуутаа нотлогдохгүй байна гэсэн дүгнэлт гаргачихсан. Тиймээс АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс 60 тэрбумыг асуудлыг ТЕГ шалгах ёстой гэж үзэж байна. Нөгөө талаар УИХ-ын дарга М.Энхболд уг схемийн талаарх яриаг сонссон. Гэхдээ би дэмжээгүй” гэсэн байдлаар байр сууриа илэрхийлчихсэн байхад үүнийг зохиомол хэрэг гэж үзсэн.

Дээрээс нь 60 тэрбумын хэргийг шалгуулахыг шаардсан хүмүүсийг шалгаад байгаа нь буруу. Монгол Улс бол эрхзүйт төртэй орон. Гэтэл хуулийн дор иргэд нь тэгш эрхтэй амьдарч чадахгүй байна" хэмээн мэдээлэл хийлээ. 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ичээч
ман.ын хѳлсний бичээчид баасанг харлуулах ч ард нь үнэний цагааныг яанав. сандуй тэгэж ярьцгаасан нь үнэн энэ намын тѳлѳвлѳвт бсан. тэр бичлэг хийсэн хүнтэйгээ олж хариуцлага тооцно гэснийг монголчу
2018/09/23 103.26.195.216
mongol hun
Demjij bna. Turiin erhiig huuli busaar avahiig zavdsan. Ene door Baasang doromjlood bgaa humuus ed nariin gar hul bolson huuliinhan gej teneg hun ch oilgono. Ih sandarch bh shig bna.
2018/09/20 103.229.122.31
Zochin
Хууль хяналтынхан шалгаж байгаа хэрэгээ ямар зүйл ангиар шалгахаа Баасан авгайгаар заалгах болж байна уу. Мох-с авсан байраа шалгуул Баасан гуай.
2018/09/19 64.119.17.249
Zochin
АТГ ПРОКУРОРЫН ГАЗАРТ БААСАН ЧАВГАНЦААС ДОР МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ ҮЙЛЧЛЭГЧ Ч БАЙХГҮЙ.ТЭЖЭЭВЭР ЧАВГАНЦАА ХУУЛЬ ХЯНАЛТЫНХНЫГ БҮҮ ДОРОМЖИЛ
2018/09/19 64.119.17.249