8o
Улаанбаатар хот
mobile menu

Сургалтын орчинд ухаалаг утас ашиглахыг хориглосон журам батлагдлаа

2018-09-19 15:42:48

Засгийн газрын тогтоолоор Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын орчинд ухаалаг гар утас ашиглахыг ирэх сарын 1-ний өдрөөс хязгаарлахаар болсон билээ.

Тэгвэл уг тогтоолыг хэрэгжүүлэх журмыг БСШУСЯ-наас баталсан байна. Уг журамд зааснаар тогтоолын хэрэгжилтэд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна.

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хязгаарласан билээ.

Энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Монгол Улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернэт, 99.7 хувь нь гар утас хэрэглэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банкнаас 2017 онд зохион байгуулсан судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны хүүхдүүдийн 71.8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54.6 хувь нь цахим орчинд аялах боломжтой, ухаалаг гар утас хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Хичээл, сургалтын цагаар гар утсыг хязгаарласнаар суралцагч цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах боломж бүрджээ.

Уг журмын 11.1-д зааснаар сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хяналт тавьж ажиллах юм байна. Түүнчлэн журмыг мөрдөж ажиллахтай холбоотойгоор хариуцлага хүлээлгэх асуудлыг байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш, удирдах ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгахаар болжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
тамхины хуультай ижил юм аа даа.
2018/09/19 202.179.27.40
  • Recent
  • Most Read
  • Most Comment