8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Жигжиднямаагийн хүүгийн сургалтын төлбөрийг УБТЗ-ын гадна талбайг хариуцдаг хамгаалалтын компани төлсөн үү

2018-09-20 08:25:00

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой  таагүй мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Одоогоос яг жилийн өмнө АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс /2017-10-11/ өдөр мэдээлэл хийж байв. Тус мэдээллийн үеэр нэгэн ноцтой мэдээлэл хийж байсан юм. Тодруулбал,  “УБТЗ ХНН тодорхой албан тушаалтнуудыг ашиг сонирхлын зөрчлийг нь харгалзалгүй шууд томилсон нь ил болсон юм. Тухайлбал, авлигын хэргээр шалгагдаж, 2015 онд ял авсан хүн тус нийгэмлэгт Хяналт шалгалт, дотоод аудитын даргаар томилогдсон. Бас 80 сая төгрөгийн залилангийн гэмт хэргээр шүүхээс ял завшсан Зоригт гэх хүн Худалдан авах ажиллагааны албаны даргаар томилогдсон. Мөн хулгайн хэргээр 6 жилийн ял эдэлж байсан Оюунчимэг гэх хүн Хөдөлмөр харилцааны албаны дарга буюу АТГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна” гэсэн мэдээллийг хийж байсан юм. АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс тус томилогоонуудыг цуцлуулах талаар АТГ-т удаа дараа гомдол гаргасан ч хэрэгсээгүй өнгөрсөн юм. Тухайн үед Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа АТГ-ыг хоёр удаа молигодож байна. Энэ асуудлаар дахиад хариуцлага нэхэхээр орлогч болгоод тохуурхаж, тоглож байна. Д.Жигжиднямаа АТГ-ын захиалагч нь уу” хэмээж байсан юм.

Мөн үүнээс гадна тус хэвлэлийн хурлын үеэр УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой өөр нэг гомдол АТГ-ын Олон нийтийн зөвлөлд ирсэнийг ил болгож байсан юм.Тэр нь Д.Жигжиднямаа худалдан авах ажиллагаанаас тэрбум гаруй төгрөг зувчуулсан байж болзошгүй баримт.

Олон нийтийн зөвлөлийн гишүүн Э.Бямбацэрэн " УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа 2017 оны II сард зам засварын машин худалдаж авсан байна. Ингэхдээ гуравдагч орон буюу Английн компаниар зуучлагч хийлгэн, машиныг хоёр дахин өндөр өртгөөр худалдан авсан байж болзошгүй байна. Тухайн машин нь 60 сая рублийн үнэтэй гэдгийг үйлдвэрлэгч компани мэдэгдсэн. Энэ үнэ тухайн үеийн ханшаар бол сая доллар хүрэхгүй. Гэтэл Английн компаниар дамжуулан 1 сая 770 мянган ам.доллараар энэ машиныг худалдан авчээ. Орос-Монголын хамтарсан УБТЗ-д Оросын үйлдвэрээс машин авахад зуучлагч шаардлагагүй. Өөрсдөө гэрээ хийгээд авах боломжтой энэ нөхцөлөөс Д.Жигжиднямаа 770 мянган ам.доллар буюу тэрбум гаруй төгрөгийг зувчуулсан байж болзошгүй” хэмээн мэдээлэл хийж байсан ч АТГ тус хэргийг өнөөдрийг хүртэл шалгаагүй юм.

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн нэр холбогдсон хэргүүд үүгээр зогсохгүй. Энэ мэт олон хэрэгт нэр холбогдсон өнөөдрийг хүртэл хэнэг ч үгүй ажлаа хийж байгаа. Он гарсаар УБТЗ-тай холбоотой дөрвөн ч том ноцтой осол гарсан ч  "Би хариуцлага хүлээх ёсгүй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл өчигдрөөс эхлэн зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнтэй холбоотой бас нэг ноцтой мэдээлэл гарч эхэллээ. Тодруулбал, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн "British sсhool"-д сурдаг хүүхдийнх нь 16000$-ийн сургалтын төлбөрийг УБТЗ-ын гадна талбайг хариуцдаг хувийн хамгаалалтын компани төлсөн гэсэн ноцтой мэдээлэл гарч эхэллээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан уг баримтаас харвал  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа Улаанбаатар өртөөний гадна, дотор орчныг хамгаалалтад авах гэрээг "Төвшинцентурион" ХХК-тай байгуулжээ. Ингэхдээ нэг хамгаалагчийн цалинг 850.000 мянган төгрөгөөр тооцож, дөрвөн хамгаалагчаар сардаа 3.400.000 сая төгрөг төлсөн аж.

Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр   "Төвшинцентурион" ХХК нь Ж.Лүндэнжанцангийн сургалтын төлбөрийг хоёр удаа төлсөн хэмээн бичсэн байна. Харин үлдэгдэл төлбөрийг нь УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа өөрөө төлсөн нь баримтад бичигдэн үлдсэн байна.  УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаагийн төрийн мөнгөөр хувийн компанитай гэрээ хэлцэл хийж, өөрийн хүүхдийн сургалтын төлбөрт зарцуулсан уу. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа энэ мэдээлэл үнэн бол УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өгөх биз ээ. Арай “Би хариуцлага хүлээхгүй” хэмээн мэлзэхгүй байлгүй дээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
erguu baasan
zuveer photoshop shuudee
2018/09/20 64.119.19.66
zochin
Baasan gj balai abgai hudlaa shaa
2018/09/20 66.181.187.44
Иргэн
Энэ гэрээг хийх үедээ мөнгөний мэдэлтэй дарга байгаагүй ш тээ, наадах чинь. Хэтэрхий их харлуулах гэсэн санаа чинь илт харагдаад бна даа. болохгүй дээ. юманд хүний үнэртэй хандах хэрэгтэй дээ.
2018/09/20 202.72.244.198
Оюунчимэг
Энэ гахайн тооройг зайлуулаач
2018/09/20 202.21.106.144
  • Recent
  • Most Read
  • Most Comment