Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчлэгдсэн ГЕГ болон ТЕГ нэгдэн ажиллахаар болсон. Түүнчлэн 3.6 их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх эрх зүйн зохицуулалтыг Улсын их хурал хийсэн. Улмаар энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гааль, Татварын ерөнхий газрын даргаар Сангийн яамны дэд сайд асан С.Пүрэвийг албан ёсоор томилсон юм. Гэхдээ өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн Гаалийнхан Монгол гуравдугаар сургуулийн байраа суллаж, хуучин Татварын ерөнхий газрын төв байрт шилжин ирсэн билээ. Хоёр байгууллага нэгдэж, нэг барилга, нэг бүтэц зохион байгуулалтад орж дууссан байна. Одоо зөвхөн Сангийн яамнаас баталсан орон тоогоор ажиллах ёстой болжээ. Энэ нь 147 хүнийг албан үүргээс нь чөлөөлөх шаардлагатай болж байгаа юм байна.
Гааль татвараас 100 гаруй хүнийг цомхотгоно
2016-02-17 18:12:00