8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Халиунаа алтан медалийн төлөө барилдана

2018-09-20 10:03:00

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Эхний өдөр манай дөрвөн тамирчин хүч үзсэнээс 55 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий хошой хүрэл медальт, Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургууль, “Жем бридж” компанийн тамирчин, спортын мастер Баяраагийн Халиунаа шигшээд шалгарав.

Б.Халиунаа Трнавад 1/8 шигшээд 2017 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт БНСУ-ын Пак Юн Йон, шөвгийн наймд Туркийн Нурифе Думаныг тус бүр цэвэр ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая хагас шигшээд энэ жилийн залуучуудын Азийн АШТ-ий дэд аварга БНХАУ-ын Хоу Жиажинийг 5:3-аар яллаа. Тэрбээр алтан медалийн төлөө Японы Саки Игарашитай хүч үзнэ.

76 кг-д "Алдар" спорт хорооны тамирчин Г.Ариунжаргалыг ялсан нанхиадын бөх шигшээд шалгарснаар дагаж барилдахаар болсон бол Н.Анударь, Э.Даваанасан нар тэмцээнээ өндөрлүүллээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
нанхиад гэж ямар улс вэ
2018/09/20 202.179.31.29