8o
Улаанбаатар хот
mobile menu

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

2018-09-20 10:43:00

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдах тов гарчээ.  Удирдах зөвлөл ямар асуудлаар хуралдах гэж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна. Гэхдээ маргааш болох Нийслэлийн МАН-ын бага хуралтай холбогдуулан Удирдах зөвлөл хуралдах гэж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгсөн юм. Уг хуралдаанд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар өрсөлдөхөө мэдэгдээд байгаа аж. 

Нийслэлийн МАН-ын 34 дүгээр Бага хурал энэ сарын 21-нд буюу маргааш болно. Хурлаар намын Хяналтын хорооны тайланг хэлэлцэж, нийслэлийн МАН- ын шинэ даргыг сонгохоор баталсан юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Даргыгаа эзгүй хойгуур яах нь уу.
2018/09/20 202.70.34.70