8o
Улаанбаатар хот
mobile menu

“Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурлын бүртгэл явагдаж байна

2018-09-20 13:06:26

Монголын Залуучуудын холбооны санаачлагаар Монгол Улсын Их Хурлын даргын ивээл доор хамгийн өндөр шагналын сантай “Эврика-2018” эрдэм шинжилгээний их хурал 24 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа билээ. “Шинжлэх ухаанчаар бүтээе” уриатай тус эрдэм шинжилгээний их хурал нь оюутан залуу, багш судаачид, эрдэмтдийн үндэсний онол, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан нийгэм, эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах, НҮБ-аас зарласан тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг шалгаруулж,  олон нийтэд сурталчилан таниулах зорилготой юм. Тус хуралд Оюутан судлаач (Бакалаврын эрдмийн  зэргээр суралцаж буй), Залуу багш судлаач (Бакалавр, магистрын эрдмийн зэрэгтэй), Эрдэмтэн судлаач (Доктороос дээш эрдмийн зэрэгтэй) хүмүүс оролцох боломжтой гэдгээрээ онцлог. “Эврика-2018” ЭШИХ нь:  Гэгээрэл Эрдэм мэдлэг, Мөргүншил (Соёл хүмүүжил), Барилга, хот төлөвлөлт, Зам тээвэр аялал жуулчлал, Эрчим хүч, Хөрөнгө санхүү, Үйлчилгээ, Үйлдвэрлэл гэсэн 9 салбарт 81 сэдвийн задаргаатайгаар явагдах юм. Тус эрдэм шинжилгээний их хурлын шалгаруулалтыг Шинжлэх ухааны академийн эрдэмтэд болон Их дээд сургуулиудын доктор профессорууд, салбар салбарын манлайлагч, бүтээгч залуус шүүж шүүгчээр ажиллах болно. Одоогоор МУИС, ШУТИС, ХНХЯ Барилгын политехник коллеж, МУБИС, ХУИС, Энэрэл дээд сургууль, Хими Химийн Технологийн Хүрээлэнгийн оюутан, багш, судлаачид гэх мэт 80 хүн онлайнаар бүртгүүлснээс 50-аас дээш хувь нь оюутан судлаачид бөгөөд Гэгээрэл эрдэм мэдлэг салбарт хамгийн их хүн бүртгүүлжээ. Хуралд ирүүлсэн материалыг 3 үе шаттайгаар шүүх бөгөөд 1-р шатны шалгаруулалт 10 сарын 15 ныг хүртэл салбар, салбарын их, дээд сургуулиудад зохиогдож, шалгарсан бүтээлүүд 2 дахь шатанд оролцох боломжтой юм.

Бүртгэлийн явц (Оролцогчдын хувь)

 

Их дээд сургуулиуд болон эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд “Эврика 2018” эрдэм шинжилгээний их хурлын I шатыг зохион байгуулах төлөвлөгөө гарган ажиллаж байна. Тухайлбал: Монгол Улсын Их Сургууль харъяалагдах бүрэлдэхүүн сургуулиуддаа чиглэл өгөн I шат зохион байгуулагдах төлөвлөгөөгөө ийнхүү гаргажээ.

 

 

 

 

 
 
 
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл