8o
Улаанбаатар хот
mobile menu

Авто зогсоолын тоог нэмэгдүүлнэ

2018-09-20 14:20:54

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнгөрсөн тавдугаар сард тогтоол гаргасан. Уг тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын танилцуулга мэдээллийг өчигдөр /2018.09.19/ Замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийнхэн нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Энэ үеэр ажлын хэсгийн зүгээс Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хүрээнд холбогдох албаныхан зогсоолын тоог нэмж, шинээр байгуулах ажил санаачилж байгааг дурьдлаа. Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хойд талын сул газрыг ашиглан, автозогсоол болгохоор санал солилцжээ. Тухайн талбайд 500 автомашины зогсоол байгуулах боломжтой аж.

Мөн эзэмшил талбайдаа зогсоол байгуулах иргэн, аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра хэлсэн юм. Түүнчлэн амралтын өдрүүдэд авто зогсоолуудыг төлбөр болгох ажлыг судалж байгаа гэнэ.

Зогсоол хүрэлцээгүйн улмаас хөдөлгөөн нь саатал, түгжрэл үүсдэг III, IV хороолол орчим. Худалдааны төвүүдэд лангуу ажиллуулдаг хүмүүс хувийн машинаа өдөржин зогсоолд байрлуулдаг учраас хомсдол үүсдэг. Тэгвэл тухайн орчмын автозогсоолыг иргэдэд эзэмшүүлж, төлбөртэй болох талаар холбогдох албаныхан нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханд танилцууллаа. Мөн тухайн орчмын автозамын дундах ногоон байгууламжийг зогсоол болгохоор судалж буй гэнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Заримых нь эрхийг хаагаад заримыг нь нээгээд байдаг нь ямар учиртай юм бэ? Хашир нөхөр өөрийн баахан зогсоолыг нээж, мөнгө туух нь л дээ. Ер нь бол наад зогсоол чинь түгжирлыг шийдэх асуудал бишээ.
2018/09/20 202.179.30.194