8o
Улаанбаатар хот
mobile menu

Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцохыг урьж байна

2018-09-20 14:55:00

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” уриан дор зохион байгуулагдаж буй “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хүрээнд таван төрлөөр үндэсний шилдэг бүтээгдэхүүн шалгаруулж шагнал гардуулна.

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн
  • Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн

Шалгаруулалтын материалыг Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн яаманд 2018 оны 9 дүгээр сарын 21-ний баасан гаригийн 12 цаг хүртэл хүлээн авч, шилдэг бүтээгдэхүүний шагналыг 9 дүгээр сарын 24-ний Даваа гаригт, “Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалтад оролцогч иргэн, хоршоо, аж ахуйн нэгж байгууллага дараах материалыг бүрдүүлнэ.

Шагналын төрөл

Шалгуур үзүүлэлт

Бүрдүүлэх материал

1

Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүн

  • Хүүхдийн эрүүл мэндийг дэмжсэн байдал
  • Хэрэглээнд нийцсэн байдал
  • Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
  • Стандарт
  • Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
  • Байгууллагын танилцуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
  • Бүтээгдэхүүний дээж 1 ш

2

Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүн

  • Тухайн жилд зах зээлд шинээр нэвтэрсэн байдал
  • Шим тэжээллэг чанар
  • Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
  • Стандарт
  • Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
  • Байгууллагын танилцуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
  • Бүтээгдэхүүний дээж 1 ш

3

Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн

  • Орон нутгийн түүхий эд, орцыг ашигласан байдал
  • Шим тэжээллэг чанар
  • Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
  • Нийгмийн хариуцлага /орон нутагт бий болгосон ажлын байр/
  • Стандарт
  • Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
  • Байгууллагын танилцуулга /орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны мэдээллийг тусгана/
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
  • Бүтээгдэхүүний дээж 1 ш

4

Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн

  • Импортыг орлосон үнийн дүн, өөрчлөлт
  • Шим тэжээллэг чанар
  • Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ  /жилээр/
  • Тохирлын гэрчилгээ
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
  • Стандарт
  • Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
  • Байгууллагын танилцуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Тохирлын гэрчилгээ
  • Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан
  • Бүтээгдэхүүний дээж 1 ш

5

Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүн

  • Экспортолсон бүтээгдэхүүний тоо, өөрчлөлт
  • Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/
  • Экспортын зах зээлийн төрөлжилт /экспортолсон улсын тоо/
  • Баталгаажуулалт, стандарт
  • Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго
  • Албан бичиг /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/
  • Байгууллагын танилцуулга
  • Бүтээгдэхүүний танилцуулга
  • Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /Гаалийн газрын тодорхойлолт 2017, 2018 оны эхний 8 сарын байдлаар/
  • Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар
  • Бүтээгдэхүүний дээж 1 ш

Жич: Шилдэг бүтээгдэхүүн нь дээрх шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байхаас гадна салбарын өрсөлдөх чадвар, хөгжилд хувь нэмэр оруулсан байдлыг харгалзан үзнэ.

“Намрын ногоон өдрүүд-2018” нэгдсэн арга хэмжээний “Эрүүл хүнс-Эрүүл монгол хүн” үзэсгэлэн худалдааны шилдэг бүтээгдэхүүн шалгаруулах ажлын хэсэг

Холбоо барих:   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний  зохицуулалтын хэлтэс 
                             Утас: 51-261537
                             Мэйл хаяг: trade@mofa.gov.mn

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл