8o
Улаанбаатар хот
mobile menu

Зам тээврийн осол гарч 6 хүн амиа алджээ

2018-09-20 15:50:00

Нийслэлийн Налайх дүүрэгт авто тээврийн том осол гарч, зургаан хүн амиа алджээ. Тус дүүргийн 5 дугаар хороо, “СКАЙ ТРЕДС” нисэх онгоцны буудлын эсрэг талд зам, тээврийн осол болж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр үүрийн 05:56 цагт ирсэн байна.

Ингээд тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн 7 алба хаагч, 3 автомашинтай 20 км замыг туулан 06:39 цагт очиход авто замын зорчих хэсэгт зогсож байсан иргэн Д-гийн эзэмшлийн “Даевоо” загварын ачааны автомашины араас Хэнтий аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан /13 зорчигчтой/ Хэнтий аймгийн харьяат иргэн Э-гийн эзэмшлийн “Грэсе” загварын бага оврын автобус мөргөлдөж, тус аймгийн Баян-Адарга сумын харьяат нэр, нас тодорхойгүй 7 иргэнийг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлжээ.

Мөн автомашины төмөр хийцэд хавчуулагдан нас барсан иргэн Н /61 настай, эмэгтэй/, иргэн У /60 настай, эмэгтэй/, иргэн Д /53 настай, эрэгтэй/, иргэн Ц /25 настай, эмэгтэй/, нэр тодорхойгүй /0.5 настай, эрэгтэй/, Т /0.1 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл