8o
Улаанбаатар хот
mobile menu

Баруун чиглэлийн автозамын хөдөлгөөнийг 09.00 цагаас нээнэ

2018-09-21 08:23:51

 

Уржигдар шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрсэн талаар өчигдөр Авто тээврийн газраас мэдээлсэн билээ.
 
Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир баруун болон хойд чиглэл рүү гарах автомашины хөдөлгөөнийг түр хязгаарлаж, зогсоосон юм.
 
Харин өнөө өглөө 09 цагаас эхэлж баруун чиглэлийн хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.
 
Түүнчлэн өнөөдөр Хэнтий Сүхбаатар, Дорнод аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл