8o
Улаанбаатар хот
mobile menu

Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хараа хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ

2018-09-21 08:31:28

Өнөөдөр болох үйл явдлын тойм

09.30 

  •  Үндсэн хуулийн цэц хуралдана.
  • “Дэлхийн соёлын өв-Бурхан халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг: судалгаа хадгалалт хамгаалалт” олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний номын сангийн байранд болно. Холбоо барих утас: 98119897

10.40

  • Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Амбулаторийн 5-р давхарт “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийн нээлтийн арга хэмжээ болно. Холбоо барих утас: 9908-0259, 9696-2887

11.00 

  • MN-Мэдээллийн төвд Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хараа хамгаалах өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх талаар ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ.
  • Монгол-Японы сургалтын эмнэлгийн менежмент, тусламж үйлчилгээг хөгжүүлэн төгөлдөржүүлэх төслийн хүрээнд баригдаж буй сургалтын нэгдсэн эмнэлгийн барилгын талаар АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон, Монгол дахь Жайкагийн төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми, Ямашита сэккэй ХК-ийн төслийн менежер Цүмото Тадаёши зэрэг албаны хүмүүс мэдээлэл хийнэ.
  • Мишээл экспо төвд Жимс, жимсгэний хөтөлбөрийн хүрээнд "Хүнсний ногоо, жимс бидний амьдралд" сэдэвчилсэн урлагийн арга хэмжээ, Хүнсний ногоо хөтлбөрийн хүрээнд шинэ сортын ногоогоор хоол хийх үзүүлбэр, "Алсыг хар-органикийг сонго" хэлэлцүүлэг, "Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын эрх зүйн орчин" сэдэвт хэлэлцүүлэг тус тус болох тул та бүхэн идэвхтэй хамрагдана уу. Энэ үеэр амталгаат болон үзэсгэлэн худалдаа давхар явагдана. Холбоо барих утас: 8001-9000

14.00

  • ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэн үүсэж хөгжсөний 50 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон улсын эрдэм шинжилгээний хурал Их тэнгэр цогцолборт болно. Холбоо барих утас: 98119897
  • “Эерэг, аюулгүй, хариуцлагатай цахим орчин-Залуучуудын оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг нийслэлийн Иргэний танхимд болно. Холбоо барих утас: 89017101

15.00

  • "Эрдэмтдийн үг-21" цуврал лекцийг Ургамал хамгааллын салбар үүсч хөгжсөний 60 жил, Ургамал хамгааллын хүрээлэнгийн 30 жилийн ойд зориулан ХААШУА-ийн гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Н.Энхболд "ХАА-н тогтвортой хөгжилд ургамал хамгааллын гүйцэтгэх үүрэг" сэдвээр олон нийтэд нээлттэй лекц уншина.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл