8o
Улаанбаатар хот
mobile menu

АТГ: МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна

2016-02-18 08:42:00

МАХН-ын зохион нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг АТГ-аас баривчилсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Түүнийг тус намын ерөнхий нарийн бичгийн дарга асан Г.Шийлэгдамбын хэрэгтэй холбоотойгоор цагдан хорьж шалгаж байгаа гэгдээд буй. 

Тэгвэл энэ асуудалд АТГ-аас албан ёсны тайлбар өглөө. Тус газрын албан ёсны цахим хуудаст мэдээлснээр “Авлигатай Тэмцэх Газрын Мөрдөн шалгах хэлтсээс МАХН-ын зохион байгуулалт, санхүү хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатарыг эрүүгийн 201501000161 дугаар хэрэгт холбогдуулж 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Иргэн
Энхбаярыг баривчлах хэрэгтэй..
2016/02/18 103.17.108.42
heden zuu sayaar terbumaar idsen humuusee shalgaach, oorsdiigoo barrigdchih bii gej aisan daa, yu ch hiihees butsahgvi bolson novshnuud MAH, AH boliol taarna
2016/02/18 103.17.108.42
ТОМ ШОРОН БАРИХГҮЙ БОЛ БҮТЭХГҮЙ ЭЭ. ЭНЭ УЛС ОРОН ЛУЙВАРЧИД УРВАГЧДААР ДҮҮРСЭН.
2016/02/18 103.17.108.42
mongol
shalgah uchirtai bolood l shalgaj bgaa blgui dee. herev hiisen zuilgui bol garaad l irne. sejigtneer baitsaaj bgaa bolohoos gem buruutai n togtoogdoogui bgaa biz dee.
2016/02/18 103.17.108.42
АТГ-ынхан дотор МАХН-д яс махандаа шингэсэн өс санасан хүмүүс байнаа.Энэ намынхнаас бусад нь их үнэнч шударга цэвэр хүмүүс юм биз дээ? Туйлшрахаа болимоор байна шүү.
2016/02/18 103.17.108.42
Иргэн
Сонгууль дөхөхөөр үхэх шахах юмаа. Гэм зэмгүй хүмүүсийг битгий ингэж хорьж цагд. Ардчилсан улс биш ардаараа дураараа тоглодог ардчилсан нам одоо боль. Ард түмэн харж байна та нарыг хэниыг нь сонгохоо бид мэдчихье !!!!!!
2016/02/18 103.17.108.42