8o
Улаанбаатар хот
mobile menu

Садар самуунд уруу татах, сурталчлах агуулга бүхий 180 орчим фэйсбүүк групп, чаатыг устгасан

2018-09-22 15:58:00

Улсын хэмжээгээр цахим орчинд үйлдсэн гэмт хэргийн тоо энэ оны эхний найман сарын байдлаар өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад тав дахин өссөн үзүүлэлт гарчээ. Энэ байдлаас өсвөр үе, хүүхэд багачуудыг хамгаалах зорилгоор “UNFRIEND” аяны хүрээнд “Black list” группийг нээсэн билээ. Үүний хүрээнд “18+”, “Санхүү өгнө, авна”, “Сайн ахтай болно” зэрэг гэмт хэргийн шинжтэй мэдээллийн хуудасны эсрэг авсан арга хэмжээ авсан байна.  Энэ нь онцын шаардлагагүй харилцагчаа өөрийн хуудаснаас хасах, гаж буюу дээрхийн адил утга агуулга бүхий группийн талаар “Фэйсбүүк” рүү “report” хийж мэдэгдсэнээр хаалгах зэрэг эерэг ач холбогдолтой ажил болсныг цагдаагийн байгууллагаас мэдэгджээ. “UNFRIEND” аяныг зохион байгуулсан гурван долоо хоногийн хугацаанд өсвөр насныхныг садар самуунд уруу татах, сурталчлах агуулга бүхий 180 орчим фэйсбүүк групп, чаатыг устгасан байна. Мөн насанд хүрээгүй 200 гаруй охины зургийг цуглуулаад байсныг нотолжээ.

Цаашдаа иргэд хувийн мэдээллээ ил тод, нээлттэй тодорхой тавихгүй байх, санхүүгийн хохирогч болохгүйн тулд харилцагч талтай амьд харилцаа тогтоох /утсаар ярих гэх мэт/-ыг цагдаагийн байгууллагаас байнга анхааруулж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл