Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал эхэллээ. Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал эхэлж байна. Хурлын эхэнд хурлын дарга, орлогчдыг томилон, мандатын комиссыг байгуулахаар санал хураалт явуулж байна. Хурлын даргаар Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар нэр дэвшсэнээс даргалагч Г.Мөнхбаяр Бага хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж асуудлыг Бага хурлын гишүүдийн олонхи нь дэмжив.
МАН-ын Бага хурлын ирцийн мэдээгээр 330 төлөөлөгч ирснээс 173 төлөөлөгч Г.Мөнхбаярыг хурал даргалагчаар сонгохоор санал өгчээ. Хурлын дэд даргаар төлөөлөгч А.Цогцэцэг ганцаар нэр дэвшсэн тул шууд сонгогдохоор боллоо хэмээн Хяналтын хорооны дарга мэдэгдлээ. Ингээд төлөөлөгч Г.Мөнхбаяр Бага хурлыг даргалахаар болж Бага хурлыг эхлүүлж байна.