8o
Улаанбаатар хот
mobile menu

MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо

2018-09-21 15:15:00

Дэлхийн өнцөг булан бүрд олон улсын мөнгөн гуйвуулгыг түргэн шуурхай, хамгийн хямд зардлаар гүйцэтгэдэг MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн 2018.09.20-ны өдөр Тэрэлжийн Redrock Resort-д амжилттай зохион байгуулагдаж, хүрэлцэн  ирсэн зочид төлөөлөгчид MoneyGram үйлчилгээний өнөөгийн бодлого чиглэл, Монгол дахь үйл ажиллагааны талаар санал бодлоо солилцлоо.

Худалдаа, хөгжлийн банк 2000 онд MoneyGram үйлчилгээг Монголд анхлан нэвтрүүлж, харилцагчиддаа олон улсын мөнгөн гуйвуулгыг хямд зардлаар түргэн шуурхай хийх боломжийг нээж өгч байсан бол өнөөдрийн байдлаар Монгол улсын арилжааны банкуудын тал хувь нь MoneyGram үйлчилгээний албан ёсны агент банк болсон төдийгүй, Монгол улсын хэмжээнд олон улсын шуурхай мөнгөн гуйвуулгын 61%-ийг MoneyGram дангаараа гүйцэтгэж байгаа нь уг үйлчилгээний Монгол дахь үйл ажиллагаа улам өргөжсөөр байгаагийн тод жишээ юм.

Энэ хугацаанд Худалдаа, хөгжлийн банк дижитал стратеги бодлогынхоо хүрээнд ТиДиБи Онлайн үйлчилгээ болон банкныхаа АТМ-д MoneyGram үйлчилгээг амжилттай нэвтрүүлж, харилцагчид зайнаас гүйлгээ хийх боломжийг олгосон нь харилцагчдын цаг завыг хэмнэсэн шинэлэг үйлчилгээ болж чадсан юм. Тэр ч утгаараа бусад агент банкуудаа шат дараатайгаар уг үйлчилгээнд нэгтгэх бодлого чиглэлтэй ажиллаж байна.

Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Худалдаа, хөгжлийн банк ажилласан ба одоогийн байдлаар тус үйлчилгээнд Ариг банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Тээвэр хөгжлийн банк зэрэг 6 банкууд агентаар нэгдээд байгаа юм. 

Зөвлөгөөний ерөнхий зохион байгуулагчаар Худалдаа, хөгжлийн банк ажилласан ба одоогийн байдлаар тус үйлчилгээнд Ариг банк, Улаанбаатар хотын банк, Капитрон банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Капитал банк, Тээвэр хөгжлийн банк зэрэг 6 банкууд агентаар нэгдээд байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment