8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Нийслэлийн МАН-ын сонгууль болж, Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан өдөр

2018-09-21 18:40:00

Өчигдөр шөнөөс эхлэн нутгийн ихэнх хэсгэээр цас орж, цасан шуурга шуурч замын нөхцөл байдал хүндэрч байна. Өнөөдөр Сэлэнгийн нутаг, Өвөрхангайн хойд, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, зам даваа хаагдах, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна.

Нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Улсын онцгой комиссын даргын тушаалаар өнөөдрийн /2018.09.20/ 17:00 цагаас маргааш өглөөний 09 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хотоос баруун чиглэлд гарах бүх хөдөлгөөнийг хязгаарлаж байна.

Түүнчлэн өнөө шөнө Хэнтийн өмнөд, Сүхбаатарын баруун хэсгээр, маргааш өдөр Дорнод, Сүхбаатарын зүүн хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул иргэд та бүхэн онцыг шаардлагаггүй бол хөдөө, орон нутгийн замд зорчихгүй байх, шаардлагатай тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, өвлийн дугуй, шатахууны нөөц, дулаан хувцастай зорчихыг анхааруулж байна. Үргэлжлүүлэн Монголын нэг өдөр тоймоо хүлээн авна уу. 

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа 

Б.Мэргэн: Д.Гантулгын хэргийг шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийгээгүй байна гэх үндэслэлээр прокурорт буцаасан

Өмгөөллийн “Веритас Партнерс” ХХНөхөрлөлийн гүйцэтгэх захирал, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. 

-Сүүлийн үед төр болон хувийн хэвшлийн албан хаагчид ажлын байран дээрээ архидаг согтуурах, түүнээс үүдэж нэгнийхээ амь нас, эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэг хэрэг гарах боллоо. Ер нь ажлын байран дээр архидан согтуурсан албан хаагчид хуулийн ямар хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд төрийн болон төрийн бус байгууллагын албан байранд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдаг. Зөрчсөн тохиолдолд сахилгын болон зөрчлийн гэсэн хоёр төрлийн хариуцлага хүлээлгэх хуультай. Зөрчлийн тухай хуульд зааснаар бол тухайн ажилтныг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгоно.Хувийн хэвшлийн хувьд тухайн харилцаа нь Хөдөлмөрийн тухай хууль болон байгууллагын дотоод журам, гэрээгээр зохицуулагдана.

Хөдөлмөрийн тухай хуульд яг архидан согтуурахтай холбоотой заалт байхгүй боловч ажилтан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогч тэр даруй халж болох тухай заасан байдаг.

Ихэнх байгууллагын дотоод журам, гэрээнд ажлын байранд архи уухыг ноцтой зөрчилд хамааруулсан байдаг. Тэгэхээр гэрээ, журамдаа хэрхэн зааснаас хамаараад байгууллага бүр харилцан адилгүй хариуцлага хүлээлгэж болно гэсэн үг юм. Төрийн албан хаагчдын хувьд Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэмд зааснаар зохицуулагданаТөрийн албан хаагч бүр Үндсэн хууль болон бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх, төрийн албаны болон төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахих үүрэгтэйгээс гадна байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад чиглэсэн арга хэмжээ төлөвлөх, зохион байгуулах, тэдгээрт оролцох хориотой.

Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэмд албан үүргээ гүйцэтгэж байхдаа буюу ажлын байрандаа согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон байдагАжлын байранд архидах нь дээрх бүгдийг зөрчиж байгаа учраас томилсон албан тушаалтан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах гэсэн сахилгын арга хэмжээнүүдийн аль нэгийг ногдуулна.

Төрийн байгууллага бүр ажлын байранд архидах болон бусад зөрчлийг шалган тогтоож, дүгнэлт гаргах эрхтэй байнгын, орон тооны бус 3-аас доошгүй гишүүнтэй Ёс зүйн хороотой байх ёстой. Уг хороо нь иргэдийн гомдол, мэдээллээс гадна хэвлэл, мэдээллийн хэрэгслийн мэдээллийн мөрөөр, түүнчлэн өөрийн санаачлагаар зөрчлийг шалгах эрхтэй. Улмаар ямар хариуцлага хүлээлгэх тухай дүгнэлтээ удирдлагад танилцуулж хариуцлага тооцуулж байх үүрэгтэй юм.

-Өнгөрсөн сард ЗТХЯ-д газрын дарга нар архидаг согтуурсны улмаас нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Тухайн хэрэг гардаг өдөр тэнд байсан хүмүүс хам хэрэгт орох ?

-Тэр хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж харснаас өөр тодорхой мэдээлэл байхгүй болохоор хариулах боломжгүй. Гэхдээ миний ойлгосноор тэнд байсан хүмүүс хэргийг хамтран үйлдээгүй ч тусламж үзүүлээгүй юм шиг байсан. Тэр тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шууд үндэслэл болохгүй. Үргэлжлүүлэн энд дарж үзнэ үү. 

Үндсэн хууль зөрчөөгүй гэж Цэц дүгнэв

Үндсэн хуулийн цэц өнөөдрийн дунд суудлын хуралдаанаараа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй буюу түүнийг албадан гүйцэтгэхгүй байх үр дагавар бүхий зохицуулалтыг хуульчилсан байна. Гэсэн хэдий ч энэ хугацаанд төлбөр авагч болон нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх талаарх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй байхаас гадна тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолохоор тусгасны зэрэгцээ тоолохгүй байх үндэслэлийг мөн хуульчилсан байна гэж Цэцийн хуралдаанаас дүгнээд дээрх хуулийн заалт Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн шийдвэрийг гаргалаа.

Түүнчлэн уг дүгнэлтэд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх хугацааны талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох буюу тухайн хугацааг сэргээн тоолох, шинээр тоолох, тоолохгүй байх үндэслэлийг дэлгэрүүлэн тогтоох шаардлага байхыг үгүйсгэхгүй хэмээн дурджээ хэмээн ҮХЦ-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдээлэв. 

Баку 2018: Өнөөдөр манай гурван жүдоч зодоглоно

2018 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ Азербайжаны нийслэл Баку хотын “National Gymnastics Arena”-д энэ сарын 20-27-ны хооронд болж байна.

Өнөөдөр ДАШТ-ий 52 кг--ын жинд эх орноо төлөөлж Бишрэлтийн Хорлоодой /Залуучуудын ДАШТ-ий 5-р байрт, ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/, Ганболдын Ганцэцэг / ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо/ нар өрсөлдөнө.

Мөн ОУХМ Ганболдын Ганцэцэг анх удаагаа дэлхийн дэвжээнд зодоглохоор болоод байна. Г.Ганцэцэг эхний тойрогт хийлж, удаах тойрогт Австралийн Т.Естонтой барилдахаар учраа таарчээ. Түүнийг ялбал Бразил-Унгарын аль нэгтэй нь барилдах юм байна. "В" хэсэгт Японы Абе Үта хэсэг тэргүүлж барилдаж байгаа.

D" хэсэгт Б.Хорлоодой багтсан бөгөөд эхний тойрогт гоц мөргөж Узбекстаны Г.Зияеватай барилдана. Мөн Азербайжаны нэрийн өмнөөс барилдах П.Буянхишиг энэ хэсэгт багтаж Их Британы GILES, Chelsie-тэй барилдана. Түүнийг ялбал Бельгийн Ч.ван Сниктэй барилдах аж.

Цасанд боогдсон 1450 иргэний аюулгүй байдлыг хангажээ

2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас  Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн чиглэлийн автозам цасанд хаагдан хальтиргаа гулгаа мөсжилт үүсэж, олон тооны хүн, машин  Төв аймгийн Баянчандмань сумын нутаг “52-ын даваа”-нд цасанд боогдсон тухай дуудлага 09 дүгээр сарын 20-ны өдрийн 11:00 цагаас 22:30 цагийн хооронд ОБЕГ-т ирсэн.

Дуудлагаар ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ-ын Нийслэлийн аврах анги 105, СХД-ийн Онцгой байдлын хэлтэс болон “Баянчандмань АЗЗА” ТӨХК болоод авомашины “Пажеро”  “Ланд 100”, “Прадо”, “Сүбару” клубын нийт 60 гаруй хүн, 26 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, цасанд боогдсон нийт 433 автомашин, 1450 иргэнийг аюулгүй газарт гарган ажиллалаа.

Мөн Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Тахилтын даваа” болон “ Бөө булгийн даваа” гэдэг газруудад  цас орж зам даваа мөстсөний улмаас автомашинуудын бөөгнөрөл үүссэн тухай дуудлагаар  аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид  болон  “Баянгол АЗЗА” ТӨХК-ийн  нийт 22 алба хаагч, хоёр  техник хэрэгсэлтэйгээр ажиллаж,  “Тахилтын даваа”-ны автозамын мөстсөн хэсгийг хусаж цэвэрлэн 270 орчим автомашин, 810 иргэнийг, “Бөө булагийн даваан”-д 18 автомашин, 71 иргэнийг аюулгүй нэвтрүүлэн авто замын хөдөлгөөнийг хэвийн байдалд оруулаад байна 

Маргааш нийтийн тээвэр энэ чиглэлээр иргэдэд үйлчилнэ

Есдүгээр сарын 22-ны Бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэ өдөр томоохон зах, худалдааны төвүүд амарна.

“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд  хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 зам, Намъянжүгийн гудамжаар  үйлчилнэ.

 

4c351d_42128781_1136294996528096_8700498762574856192_n_20180919103655_x974 Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

 

40eb01_42104359_1119391114890966_5860716251029962752_n_20180919103708_x974 Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

 

76d976_41985070_462230664273927_308718821852577792_n_20180919103841_x974 Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

 

0afaf7_42044511_275762063038201_5190972519909163008_n_20180919103842_x974 Маргааш төв замаар троллейбус явахгүй, нийтийн тээврийн автобусны чиглэлд өөрчлөлт орно

Их тойруугаар явах чиглэлүүдэд:

  • Баянбүрд
  • Үндэсний шуудан
  • Сансарын ШТС зогсоолуудаар

Нарны замаар явах чиглэлүүдэд:

  • Жигүүр гранд
  • Замын цагдаагийн газар
  • Миний дэлгүүр зогсоолуудаар

Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд:

  • Ногоон нуур
  • 120 мянгат
  • Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар

Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд:

  • МҮЭСТО
  • Элба төв
  • Бөмбөгөр худалдааны төв
  • Нарны титмийн зогсоолуудаар

Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд:

  • Сансарын үйлчилгээний төв
  • Хадвар судлалын эмнэлэг зогсоолуудаар тус тус үйлчлүүлэх боломжтой.

“Авто машингүй өдөр”-ийн үйл ажиллагаа дууссаны дараа буюу 17:00 цагаас хойш нийтийн тээврийн үйлчилгээ үндсэн замналын дагуу явна. 

ТАВАН ШАРААС ОФИЦЕР ХҮРТЭЛ ЧИГЛЭЛИЙН ТРОЛЛЕЙБУС ЯВАХГҮЙ

Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хэсгийн замын хөдөлгөөн хаагдах тул тухайн өдөр троллейбус үйлчилдэг Т:2 “5 шар-Ботаник”, Т:4 “Ботаник-Вокзал”, Т:5 “3,4 хороолол-Офицеруудын ордон” чиглэлүүд түр зогсох болохыг иргэдэд анхааруулж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой иргэдийн санал, хүсэлтийг 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байна гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

2018-09-21 08:25:00 

Нийслэлийн МАН-ын даргад Д.Сумъяабазар, С.Батболд, С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ

Нийслэлийн МАН-ын бага хурал ширүүхэн уур амьсгалтай үргэлжилж байна. Нийслэлийн МАН-ын бага хуралд  369 төлөөлөгч оролцож байна.  Үүнд дүүрэг тус бүрээс 45 төлөөлөл, мөн нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд оролцож байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны даргаа бага хурлаараа сонгодог журамтай. Энэ дагуу өнөөдөр нийслэлийн МАН-ын бага хурал хуралдаж даргаа сонгоно.  Нийслэлийн намын даргад УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нар нэрээ дэвшүүлжээ.

Нэр дэвшигчид бага хурлын гишүүдэд өөр өөрийн мөрийн хөтөлбөрийг танилцуулах бөгөөд даргыг бага хурлын гишүүдийн олонхийн саналаар сонгоно. 

 


Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал хаалттай горимд шилжлээ

Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал үргэлжилж байна. Хурлыг Барилга хот, байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр даргалж байгаа байгаа юм. Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэгч,  нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөгч Хотын дарга С.Батболд илтгэл тавилаа.  Энэ удаагийн 34-р Бага хурал “Нэгдмэл хүч - Нийслэлийн хөгжил” уриан дор зохион байгуулагдаж буй. Хотын дарга С.Батболд “Нийслэлийн МАН-ын хороо, хэтийн зорилго, тайлан, хөгжлийн хөтөлбөр" сэдвийн дор илтгэлээ танилцуулав. 

Ийнхүү илтгэл тавьсны дараа намын Бага хуралд хаалттай горимд шилжээд байна. 

Мөн хурлийн эхэнд мандатын хорооны илтгэл сонссоны дараа хэд хэдэн гишүүдийн мандат хүчингүй болсонд төлөөлөгчид ихэд дургүйцсэн, бухимдсан байдлаар хурал эхэлсэн билээ. 

 


Нийслэлийн МАН-ын XXXIV Бага  хурал эхэллээ

Нийслэлийн МАН-ын XXXIV Бага  хурал эхэллээ. Нийслэлийн МАН-ын XXXIV Бага хурал эхэлж байна. Хурлын эхэнд хурлын дарга, орлогчдыг томилон, мандатын комиссыг байгуулахаар санал хураалт явуулж байна. Хурлын даргаар Барилга, хот байгуулалтын сайд асан Г.Мөнхбаяр, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, орлогчоор Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг нар нэр дэвшсэнээс даргалагч Г.Мөнхбаяр Бага хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж асуудлыг Бага хурлын гишүүдийн олонхи нь дэмжив.

МАН-ын Бага хурлын ирцийн мэдээгээр 330 төлөөлөгч ирснээс 173 төлөөлөгч Г.Мөнхбаярыг хурал даргалагчаар сонгохоор санал өгчээ. Хурлын дэд даргаар төлөөлөгч А.Цогцэцэг ганцаар нэр дэвшсэн тул шууд сонгогдохоор боллоо хэмээн Хяналтын хорооны дарга мэдэгдлээ. Ингээд төлөөлөгч Г.Мөнхбаяр Бага хурлыг даргалахаар болж Бага хурлыг эхлүүлж байна.   

 


Нийслэлийн МАН-ыг хэн удирдах нь өнөөдөр тодорхой болно

МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан өчигдөр орой 17.00 цагт эхэлж 21.00 цагт дуусчээ. Хуралдаанаар өнөөдөр болох нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшигчийг олонхийн саналаар тодруулсан байна. Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон 15 хүний ес нь дэмжсэнээр намын бодлогоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэхээр болжээ. Нийслэлийн МАН-ын даргад өрсөлдөнө гэдгээ илэрхийлж байсан Ц.Батбаяр Удирдах зөвлөлийн хуралдааны үеэр нэрээ татсан аж. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн МАН-ын бага хурал өнөөдөр болж, нийслэлийн МАН-ыг хэн удирдах нь тодорхой болно.  Өнгөрсөн зургадугаар сараас хойш хэдэнтээ зарлагдаад цуцлагдсан нийслэлийн МАН-ын бага хурал энэ удаад яг товлосон хугацаандаа болно гэж хотын дарга мэдэгдээд байгаа.

60 тэрбумын “эзэн” нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Сандуй ажлаа өгч, Хотын дарга Су.Батболд түүний оронд “түр” ажиллаж байгаа.  Тухайн үед МАН-ын Удирдах зөвлөлөөс Ц.Сандуйг өрсөлдөгчгүйгээр нэр дэвшүүлж, олонхын санал аван нийслэлийн намын хороогоо удирдсан. Тэгвэл нийслэлийн МАН-ын хороо 2012 оны наймдугаар сард хуралдаж, Ц.Сандуйг даргаараа томилсон бөгөөд 2014 онд түүнийг улираагаад байсан юм. Гэвч нийслэлийн намын хороогоо таван жил удирдсан Ц.Сандуй 60 тэрбумын асуудлаас болж, нам дотроо ганцаараа хариуцлага хүлээж албаа өгөөд байгаа юм. МАН-ын дарга асан Ц.Сандуй огцорсноос хойш өнөөдрийг хүртэл эзэнгүй байгаа нийслэлийн МАН-ын хорооны даргын суудлын төлөөх марафонд хэд хэдэн хүний нэр яригдаад байгаа. Тодруулбал, Хотын дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Хотын дарга асан Ц.Батбаяр нарын нэр дуулдаж байна. Мөн НИТХ-ын дарга С.Амарсайханыг мөн нэр дэвших магадлалтай хэмээн хэвлэлүүд онцолсон байна. 

Д.Сумъяабазар сайдын хувьд  МАН-ын харьяаны хэд хэдэн байгууллагыг удирддаг. Гэсэн ч сайдын нэр мөн л хотын намын даргын суудалд хүч үзэхээр шийдээд байгаа аж.  Харин Хотын дарга С.Батболдын хувьд нэлээд хэдэн хоногийн өмнө  "Хот ба сэтгүүлч" уулзалтын үеэр  нийслэлийн намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Харин НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд 2012 оноос эхлэн хоёр дахь удаагаа НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа. Мөн  2000-2001 онд АНУ-ын Американ трейд & Деволопмент компанийн менежер, 2001-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны консулын ажилтан, атташе, 2004 оноос “Оюуны ундраа” группын ерөнхий захиралаар ажиллаж байсан нэгэн. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дарханыхан
АТГ-ынхан ХАЯНХЯРВАА, НАСАНБАТ, ГАНБАЯР гэсэн нэрийн дор Х-Н-Г гурвалсан газрын авилгалын том сүлжээ байдгийг мэдсээр байж яагаад дуугүй байгаад байна аа.
2018/09/21 202.131.7.74
  • Recent
  • Most Read
  • Most Comment