Нийслэлийн МАН-ын хорооны XXXIY Бага хурал өчигдөр болж удирдлагаа сонгох санал хураалтыг явууллаа. Бага хуралд Нийслэлийн МАН-ын 36,000 гишүүнийг төлөөлөн 333 нь оролцсон юм. Төлөөлөгчдийн 167 нь УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарыг, 164 нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг дэмжсэн байна. Ингээд олонхийн санал авсан УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Нийслэлийн МАН-ын дарга болсон байна.
Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар боллоо
2018-09-22 12:25:20