8o
Улаанбаатар хот
mobile menu

Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ: Э.Дэлгэрмаа Трнавад үзүүрлэв

2018-09-22 12:50:00

“Трнава-2018” чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-ий дөрөв дэх өдөр эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд 2016, 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий хүрэл, 2016 оны өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Энхсайханы Дэлгэрмаа үзүүрлэв. Энэ нь Трнавад манайхны гурав дахь (өчигдөр Б.Халиунаа 55 кг-д мөнгө, өнөөдөр Б.Энхцэцэг хүрэл медаль хүртсэн), медаль болж байна. 
Э.Дэлгэрмаа 1/8 шигшээд өнгөрсөн жилийн өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Польшийн Викториа Чолужийг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд Украины Ирина Колиаденког 9:6-гаар, хагас шигшээд 2018 оны залуучуудын ЕАШТ-ий хүрэл медальт Туркийн Асли Демирийг цэвэр ялаад байсан билээ. Тэгвэл дөнгөж сая алтан медалийн төлөөх барилдаанд энэ жилийн насанд хүрэгчдийн Азийн дэд аварга Японы Мюү Имайтай хүч үзэж оноогоор цэвэр (3:13) ялагдав.
Словакт манай улсаас найман нядхан зодоглосноос хоёр мөнгө, нэг хүрэл медальтай нутагтаа ирэхээр боллоо.

НЭРИЙН ХУУДАС
ЭНХСАЙХАНЫ ДЭЛГЭРМАА
1999 оны зургадугаар сарын 1-нд Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн. 2014 онд Өвөрхангай аймгийн “Их монголын хүчтэн” дэвжээнд спортын мастер Э.Баттүшигийн удирдлага дор чөлөөт бөхөөр анх хичээллэсэн. 2016 оноос “Мегастарс” клубт гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан, Ж.Баярхүү нарын удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж буй. Өвөрхангай аймгийн нэгдүгээр дунд сургуулийг дүүргэсэн. Өдгөө ҮБТДС-ийн оюутан.

АМЖИЛТ:
2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий мөнгө
- Хүүхдийн спортын V наадмын хүрэл
- “Асашёорюү Кап” ОУТ-ий хүрэл
- Наталья Воробьевагийн нэрэмжит өсвөр үеийн ОУТ-ий мөнгө
2016 он: Насанд хүрэгчдийн УАШТ-ий мөнгө
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Өсвөр үеийн УАШТ-ий хүрэл
- “Асашёорюү Кап” ОУТ-ий мөнгө
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл
- Өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө 
2017 он: Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Д.Оюунболд агсны нэрэмжит “U-23” тэмцээний мөнгө
2018 он: Залуучуудын УАШТ-ий хүрэл
- Ч.Дамдиншаравын нэрэмжит залуучуудын ОУТ-ий алт
- Залуучуудын Азийн АШТ-ий хүрэл

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл