8o
Улаанбаатар хот
mobile menu

Нобелийн шагналт эрдэмтэн Төрийн ордонд лекц уншина

2018-09-24 09:07:45

Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт: “Cosy Club Ulaanbaatar Restaurant”-т “999+” нэгдлийн “Өгөх, Туслах, Хуваалцах, Үйлчлэх-1” аяны танилцуулах уулзалт болно.8

09:00 цагт: Төрийн ордонд Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер “Цаг хугацаа ба орон зай” сэдвээр лекц уншина.

11:00 цагт: МҮЭСТО-д ОХУ-н эрдэмтэн, анагаах ухааны доктор М.В.Кутушов “Хавдар болон архаг хууч өвчнийг үүсэх гол шалтгаан буюу уургийн тэнцвэрт байдал алдагдсан эсэхийг эсийн төвшинд эрт үед нь оношлож, анагаах нь” сэдвээр лекц уншина.

11:00 цагт: Спортын төв ордонд ӨМӨЗО-ны Ордос хотноо болох Хүүхдийн спортын наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслолын ажиллагаа болно.

12:00 цагт: “Мишээл экспо төвд "Намрын ногоон өдрүүд" нэгдсэн арга хэмжээний хаалтын ёслол болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл