8o
Улаанбаатар хот
mobile menu

Шадар сайд Ц.Оюунбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын ичмээр онигоо

2016-02-18 09:53:00

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд энэ сарын 13-нд Улаанбаатар-Москва-Берлин чиглэлд нисэх гэж МИАТ-ийнхнийг хүнд байдалд оруулж, өөрсдөө ч онигоонд оржээ. Учир нь тэр өглөө 08 цагт Улаанбаатараас онгоц хөөрөх байжээ. Гэтэл Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нарын гишүүд ирж өөрсдийн суудлаа голж,  нэлээд асуудал үүсгэсэн байна. Зарим нэг нь албан тушаалаараа ч аарахжээ. Сайд, УИХ-ын гишүүд улсаас өгсөн томилолтын зардлаар энгийн суудалд суух онгоцны тасалбар бичүүлсэн атлаа “Бид энгийн суудалд суухгүй. Энэ тасалбараар нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна” хэмээн зүтгэжээ. Улмаар энэ маргааны улмаас нислэг саатсан аж. Ойролцоогоор 25 минут саатжээ. Эцэст нь үйлчлэгч бүсгүй тэдгээр гишүүдийг МИАТ-ийн хэн нэгэн удирдах албан тушаалтантай холбож, өгөхөд МИАТ-ийн удирдлагын зүгээс хуваарьт нислэгт саад болж буй зорчигчдыг ачаа тээштэй нь хамт буулгаж, дараагийн нислэгээр явуул гэх үүргийг онгоцны жолооч, үйлчлэгч нарт өгчээ.  Тэр үед Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар тэргүүтэй УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ж.Батсуурь нар маргалдахаа больж, нислэгээ үргэлжүүлсэн байна. Тэд маргалдаж байх зуураа “Чи биднийг хэн гэж бодоов. Бид УИХ-ын гишүүд. Танихгүй байна уу. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн томорч байсан тухай хэвлэлүүд онцолсон байна.

 

Бусад улс орны төрийн сайд, тэргүүнүүд энгийн сууж байгаа тухай цахим ертөнцөөр нэлээд мэдээлэгддэг. Тэр ч бүү хэл өндөр хөгжилтэй орнуудын Ерөнхий сайд нар эконом ангилал буюу энгийн ангилалд сууж яваа талаар иргэд нь өөрсдийн цахим хуудаснаа мэдээлсэн байдаг. Учир нь тэд улсын зардлаар нисч яваа тул улс орноо ч, иргэдээ ч хүндэлсэн хэрэг.  Зураг дээр Английн болон Украины Ерөнхий сайдууд энгийн суудалд суун нисч байна. Гэтэл манай улс төрийнхөн, тэр дундаа ард түмнээс сонгогдсон төрийн түшээд “Бид нарыг хэн гэж бодоов. Энгийн хүмүүс шиг энд суухгүй, заавал нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууна. Үгүй гэвэл онгоцыг чинь хөөргөхгүй” хэмээн томорч суугааг юу гэж ойлгох вэ? Энгийн суудалд сууж байгаа иргэдийгээ, өөрсдийг нь сонгож, УИХ-д суулгасан сонгогчдыгоо доромжилсон, бассан хэрэг бус уу. Ц.Оюунбаатар энэ удаагийн УИХ-д Н.Энхбаярыг царайчилж байж орж ирсэн. Учир нь МАХН-ынхан дарга Н.Энхбаярыгаа УИХ-ын гишүүн болгохоор хэдэн сар зүтгэсэн. Энэ хооронд Ц.Оюунбаатар “Би УИХ-ын гишүүн болно” гэсээр тангараг өргөсөн хүн. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн хувьд ч энэ парламентийн асуудалтай гишүүдийн нэг.

Хоёр жилийн өмнө  түүнийг УИХ-ын 2012 оны сонгуулиар мөнгө тарааж, парламентад хууль бусаар шургалсан хэмээн цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн.  Гишүүний тараа­сан мөнгийг авсан иргэд өргө­дөл гаргаж нотолгоогоо батал­гаажуулсан.Нотлох баримтуудыг үндэслэн Ж.Бат­суурь гишүүн хууль зөрчсөнийг Говьсүмбэр аймгийн цагдаа­гийнхан тогтоож, нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн. Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн харьяаллын дагуу Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч “яллагдагч Ж.Батсуурийг яллах дүгнэлттэй хамт шүүхэд хүлээлгэн өгөөгүй” гэсэн шалтгаанаар хэргийг хүлээн аваагүй. Учир нь, эрхэм гишүүн халдашгүй бүрэн эрхтэй гэдэг үндэслэлээр өнгөрсөн хугацаанд хууль хяналтынхны дуудсан цагт очиж, мэдүүлэг өгөөгүй гэдэг. УИХ-ын гишүүн Д.Ганбатын хувьд иргэд сонсогчдын дунд нэр хүнд нь тийм ч өндөр биш. УИХ-ын танхимд хэлд ордоггүй хэдэн “Королио” байна гэсэн  шүүмжлэлд өртсөөр байгаад овоо дуугардаг болсноосоо хойш ирэх сонгуульд үзэх пиараа хийхдээ заримдаа хэтрүүлчихдэг. Цэргийн дүрэмт хувцас, үсний засалт, пилот малгай,өмдний галифе нь нэг хэсэгтээ л цахимд мода болсон. Хамгийн сүүлд Баянхонгор аймгийн сонгогчиддоо усны бидон тараасан гэнэ. Олон нийтийн сүлжээгээр дээрх зураг олны анхаарлыг татаж Д.Ганбат гишүүн ч “бидон” хоч аваад байсан билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Хариуцлага тооцооч ээ! Яагаад зүгээр өнгөрч байнаа!
2016/02/20 103.17.108.42
Zochin
Ichdeggui um bh da hudla tansaglah geed yadsan garuud chadahgui um bj babaa
2016/02/19 103.17.108.42
yaduugiin zovlonguud
yaduugaa medehgui deeguur sembegneh gej onigootohoo bolimoor um.Ulsiin munguur nisej yavaadaa bayrlah heregtei.Ed nart iluu tuluh mungu ch bhgui.Daatgaliin mungunuus humslagchid shuudee.Jinhene onigoonuud.
2016/02/19 103.17.108.42
Dylan
Ed nar odoo hen hedhen sarin daraa altan zagasnii emgen bolno gedgee sanahgui l baina daa
2016/02/18 103.17.108.42
Dylan
Ed nar odoo hen hedhen sarin daraa altan zagasnii emgen bolno gedgee sanahgui l baina daa
2016/02/18 103.17.108.42
Dylan
Ed nar odoo hen hedhen sarin daraa altan zagasnii emgen bolno gedgee sanahgui l baina daa
2016/02/18 103.17.108.42
Zochin
Nohoin baasnuud ih sansan gazar 9 shono uliw
2016/02/18 103.17.108.42
bi muroodoj bn
Ter uilchlegchid n yern ta nariig hen songosiin golognuudee buutsgaa geel orilson bol yamar goy we
2016/02/18 103.17.108.42
шуумарын эрлэг
муу сайн нохойнууд хошнигодно шүү
2016/02/18 103.17.108.42
tenegee gaihuulchih ymaa ehneesee tiim l mundag ym bol biletee avahdaa yah gej engiin suudal zahialsan ym
2016/02/18 103.17.108.42
Mongol
Uneheer onigoo. Yostoi yamar gaviya baiguulsan geed engiin tiiztei mortloo first class, business class-d suuh geev? Er ni engiin suudlaar niseh ni zov sh de, husvel mongoo huviasaa nemj tolood business suudlaar yavaj boloh yum. Er ni hen edniig songoson y
2016/02/18 103.17.108.42
A
Ed nariig songoogui sh de. Oorsdoo arga zaliar orj irchiheed ichdeggui nudnii bulainuud..
2016/02/18 103.17.108.42
B
Setguulchee Ta Batsuuri gedeg hunii zurgiig anduursan Bn shuu.
2016/02/18 103.17.108.42
jaa lam
onigoo sharaa ichej humeer bugs ulaanaar olonii nuuriig yaj hardag baina soliotoi teneg umnuud!!!!!!!!!!!!
2016/02/18 103.17.108.42
зочин
ичиг ичиг ичиг энэ 3
2016/02/18 103.17.108.42
Эрх нь үүргээсээ хэтрээд байгаа болохоор ингэж давраад байгаа юм.
2016/02/18 103.17.108.42
Zochin
Yamar buduuleg bnaa. ichdegguin bhdaa. Buhel buten ongotsnii nisleg saatuulj bga gedgee meddeguin boluu. Ene Bol erduu teneggiih shde. ter tomiloltiin zardlaa hemnej idej uuh setgel ni l diilj bna lda.
2016/02/18 103.17.108.42
123
3uulang ni huuguud buulgahgui! archaagui sheesnuud
2016/02/18 103.17.108.42
Zochin
Luibarchinguud haana ch suusan yadag um zul bohohdoo mandana gej meneglej bnaa zailaad ogooch aldhan bie n nugelee diilehgvi ach urs n nugliig n edlene dee.
2016/02/18 103.17.108.42
buzaruud uhvel taarna
2016/02/18 103.17.108.42
Zochin
manaihan shig iim hugiin bodol uhamsartai tusheed hovor bhoo. Uursdiiguu tengeriin amitad gej boddog bololtoi.
2016/02/18 103.17.108.42
Irgen
Chaavaas da .bizznes classt ni suulgachihgyi huurhii amitdiig kkkkk
2016/02/18 103.17.108.42
Ard
AH nuguu tasaglaliig halan solin MAXH heterch bn geed bsn yasan be. uursduu 2 dahin tansaglaj idiej uuh umdaa. MAXH ued bas hemjee hyzgaar hynalt shalgalt aih emeeh um bas ch gej baisan bnaa.
2016/02/18 103.17.108.42
Бизнес энэ тэрт суумаарх байвал хувиасаа мөнгөө төлөөд л сууна биз дээ. Нүдний булайнууд юмаа.
2016/02/18 103.17.108.42