8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнгөрсөн долоо хоногт 1508 иргэнийг эрүүлжүүлжээ

2018-09-24 14:26:46

Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 21847 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 831 нэгж буюу 4.0 хувиар өссөн, гэмт хэргийн шинжтэй 643 үйлдэл бүртгэгдсэн нь 4 нэгж буюу 1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Нийслэлийн нутаг дэвсгэрт давхардсан тоогоор 1030 чиглэлд 1957 офицер, цагдаа эргүүлийн үүрэг гүйцэтгэж, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 1508 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан 1762 иргэнийг 79 сая 47 мянган төгрөгөөр торгож, шүүхээр 80 иргэнийг баривчлуулсан байна” гэж танилцуулав.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment