8o
Улаанбаатар хот
mobile menu

Хуан Лерма: XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буйн Тархи судлал

2018-09-24 14:44:00

-Тархи судлалын нобелийн шагналтнууд Төрийн ордонд чуулж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017-2021 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн Боловсрол, шинжлэх ухааныг дэмжих бодлогын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Нобелийн шагналтны цуврал лекц, эрдэм шинжилгээний хурлыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсад жил бүр уламжлал болгон зохион байгуулах аж. 

Энэ хүрээнд Нобелийн шагналт, Норвеги Улсын эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма болон дэлхийн 11 орны 30 гаруй шилдэг тархи судлаач эрдэмтэн, удирдлагууд Монгол Улсад хүрэлцэн ирж өнөөдөр Төрийн ордонд лекц уншиж байна.

Эрдэмтэн судлаачид лекц уншихаас гадна XXI зууны тархи судлалын салбарт гарч буй ололт, амжилт, тархи судлалын хөгжлийн чиг хандлагын асуудлаар  илтгэл тавьсан юм. 

“Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма "Оюун ухааныг молекул, эсийн төвшинд судлах-Тэргүүлэх шинэжлэх ухаан" сэдэв илтгэлдээ "Хүн төрөлхтний уураг тархины нууцыг танин мэдэх оролдлого нь соёл иргэншил, хүний тархины суурь ойлголтыг тайлбарлахын сацуу ирээдүйн шинжлэх ухаан болох сансар судлал, хиймэл оюун ухаан, анагаах ухааны шийдвэрлэгдээгүй асуудлуудын оньсыг тайлж, хариултыг олох асар өргөн хүрээний ач холбогдолтой. Шинжлэх ухааны олон салбаруудаас XXI зууны тэргүүлэх салбар болон хөгжиж буй “Тархи судлал” юм.  Хүн тархиа удирдаг биш, Тархи хүнийг удирддаг учраас хүн гэж юу вэ гэвэл ТАРХИ юм

  Тархины эмгэг, өвчлөл 21-р зуунд дэлхийн дахинд хамгийн их тулгамдаж буй асуудлыг нэг болж байна. Үүн дотроо зөнөгрөл, сэтгэцийн эмгэг түгээмэл байгаа нь олон орны тархи судлаачид, эрдэмтдийн санаа зовоож байгаа. 7 секунд тутамд 1 хүн зөнөх эмгэгтэй болж байна. 2020 онд гэхэд 1,5 сая хүн зөнөгрөлийн эмгэгээс болж нас барна гэсэн судалгаа гарсан байдаг" гэв. 

Мөн Хүний тархинд дунджаар 100 тэрбум эс байдаг бөгөөд нэг эс нь 10 мянга орчим эстэй холбогдож,  цахилгаан долгионоор дамжуулан мэдээлэл хүлээн авч, дамжуулдаг аж. Энэ нь хөхтөн амьтан болон хүний тархины ажиллагааны гол хэлбэр бөгөөд үүнийг нарийн судалснаар дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй алцхаймер болон сэтгэцийн өвчнүүдийг эдгээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж буйгаа профессор Эдвард Мозер дурдлаа.

Д.Болор

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл